Үерийн улмаас ДӨРВӨН тэрбум төгрөгийн автозам эвдэрчээ

2020 оны 7 сарын 72020-07-07
Үерийн улмаас ДӨРВӨН тэрбум төгрөгийн автозам эвдэрчээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг хуралдаж байна.

Сүүлийн үед усархаг бороо их орсны улмаас Нийслэлийн ус зайлуулах байгууламжийн нөхцөл байдал ямар байна. Түүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгнө.

Мөн борооны улмаас автозам, гудамж, талбайд учирсан хохирлыг хэрхэн шийдэж байгаа болон сайжруулсан шахмал түлшний нөөцлөлттэй холбоотой мэдээллийг өгөх юм.

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров, Улаанбаатар хот орчимд усны түвшин  20 см нэмэгдэж, олон жилийн дунджаас давсан байдалтай байна. 2020 оны долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд орсон борооны үеэр 143 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, 187 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж үерийн усыг зайлуулсан. Шуурхай удирдлагын төвд 28 дуудлага ирсэн. Манай байгууллагын зургаан шуурхай бригад, 40 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй 18 машин, зөөврийн ус зайлуулах таван төхөөрөмжтэй газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажилласан. Үүнд Хан-Уул дүүргийн Гэгээнтэн цогцолбор, Баянгол дүүргийн Нарны гүүр орчим, Энхтайвны өргөн чөлөө, Баянмонгол, Соёолж, Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарц, 25-р эмийн сан, Наадамчдын гудамж, Дарь эхийн замыг шуурхай авч янзалсан. Тухайлбал Нарны гүүр орчмоос 920тн ус, Гэгээнтэний уулзвараас 250тн усыг авч зайлуулсан. 

Нийслэлийн Авто замын хөгжлийн хөгжлийн газрын дарга Б.Индра"

  • Чингэлтэй дүүрэгт явган хүний-1800м2, автозамын хашлага 2500м
  • Баянгол дүүрэгт явган хүний-800м2, автозамын хашлага-2800м 
  • Сонгинохайрхан дүүрэгт явган хүний-1000м2, автозамын хашлага-2000м 
  • Сүхбаатар дүүрэгт  явган хүний-2600м2, автозамын хашлага-1500м 
  • Баянзүрх дүүрэгт явган хүний-1400м2, автозамын хашлага-1800м 
  • Хан-Уул дүүрэгт явган хүний-1000м2, автозамын хашлага-2500м  эвдэрсэн байна. 

Нийтдээ 14600м2 урт зам, 7300м2 явган хүний зам, 13100м замын хашлага эвдэрчээ. Нийтдээ 4 тэрбум 762,5 сая төгрөгийн хохирол үүссэн байна. Үүнээс замын сангийн хөрөнгөөс 150сая төгрөгийн засвар үйлчилгээ хийж байна"гэв.

 

Санал болгох

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

Монголын Үндэсний олимпын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хурлаар Н.Түвшинбаярыг ерөнхийлөгчөөр, Ч.Наранбаатарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. 

21 цагийн өмнө
Дуучин Билли Айлиш ирээдүй рүү захидал илгээдэг сайт бүтээжээ

Энэхүү сайт руу нэвтрэн ирээдүйн өөртөө зориулж урам зориг өгсөн захидал бичих боломжтой аж.

1 өдрийн өмнө
“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.

1 өдрийн өмнө
Японоос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна

Наймдугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт наймдугаар сарын 14-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

1 өдрийн өмнө