С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ

2020 оны 7 сарын 72020-07-07
С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Шүүх хурал хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байгаа бөгөөд шүүхээс гурван шүүгдэгчийн таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд өчигдөр шүүх хуралдаанд С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй.

Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар болсон. Мөн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээгээд байгаа.

С.Баярцогтыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сараас АТГ-т шалгаж эхэлжээ.

Улмаар С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль /2002 он/-ийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 буюу “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн”, 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 буюу “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс С.Баярцогт, Д.Ганболд нарт тус бүр 10 тэрбум төгрөгийн, Б.Бямбасайханд хоёр тэрбум төгрөгийн барьцаа байршуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэвч тэдний хэн нь ч шүүхийн тусгай дансанд барьцаа мөнгө байршуулаагүй учир зургаадугаар сарын 18-ны өдөр цагдан хорих шийдвэр гаргаад байсан юм.

Санал болгох

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

Монголын Үндэсний олимпын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хурлаар Н.Түвшинбаярыг ерөнхийлөгчөөр, Ч.Наранбаатарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. 

1 өдрийн өмнө
Дуучин Билли Айлиш ирээдүй рүү захидал илгээдэг сайт бүтээжээ

Энэхүү сайт руу нэвтрэн ирээдүйн өөртөө зориулж урам зориг өгсөн захидал бичих боломжтой аж.

1 өдрийн өмнө
“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.

1 өдрийн өмнө
Японоос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна

Наймдугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт наймдугаар сарын 14-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

1 өдрийн өмнө