Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

2020 оны 7 сарын 32020-07-03
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Хүн бүхэнд очихыг хүссэн газар, уулзахыг хүссэн хүн гэж бий. Урин дулааны энэ улиралд уул хаданд авирч, усны чимээ чагнахаар төлөвлөж байгаа хэн бүхэнд зориулж манай сайт "долдугаар сард аялвал зохих долоон газар"-ыг цувралаар танилцуулахаар бэлтгэлээ.

 

ХӨВСГӨЛ НУУР

Хөвсгөл нуур бол Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгаж, нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км юм. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. 

 

АВТОБУСААР АЯЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ БОЛ 

Мөрөн рүү автобус 15 цаг явдаг. Харин автобуснаас буугаад Хатгал хүртэл 100 км байдаг.

  • Улаанбаатар хотоос Мөрөн хүртэл автобус – 37 мянга 400 төгрөг
  • Мөрөн хотоос Хатгал руу хүргэх бага оврын автобус – 10 мянган төгрөг
  • Мөн Мөрөнгөөс Хатгал руу такси үйлчилгээ хүний 15-25 мянган төгрөг

 

ХУВИЙН АВТОМАШИНААР АЯЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ БОЛ

Хэрэв та хувийн автомашинаар аялахаар төлөвлөж буй бол андройд болон ISO утсандаа maps.me апплейкшн татаж суулгаарай. Энэ апплейкшн нь үнэгүй бөгөөд хэрэглэхэд хялбар.

хөв2.jpg

АМРАЛТЫН ГАЗРУУДЫН ДУНДАЖ ҮНЭ ХАНШ

  • Жуулчны бааз дунджаар нэг хүний 70-300 мянган төгрөг. Үүнд мэдээж хоол багтсан. 
  • Хувь хүмүүсийн түрээслүүлдэг гэр 40 мянган төгрөг. Үүнд хоол багтаагүй.
  • Мөн майхан барьж болно. Майхан барих талбай хүртэл төлбөртэй шүү. 

 

ЦАГИЙГ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛЖ БОЛОХ ВЭ?

  • Моторт завь хөлслөөд бүтэн өдөр аялавал 350-400 мянга төгрөг. Энэ нь мэдээж нэг хүний тариф биш. Найз нөхөдтэй хамт түрээслээд явж болно.Онгоц болгон аялах тусгай маршруттай учир хүссэн газарт тань очих онгоцонд суугаарай. 
  • Далайн эргээс хүслийн хад хүртэл аялахад хүний 20 мянган төгрөг. Моторт завиар аялах үед хүслийн хаданд бууж, арал дээр амрах боломжтой.
  • Мөн морьтой аялал хийж болно. 10 мянган төгрөг төлөөд нэг цаг хөлслөх боломжтой. 

 

ХӨВСГӨЛД ОЧООД ҮЗЭЖ БОЛОХ ГАЗРУУД

1_kF3VRvTmnCDx3TxODhUx0g.jpeg
Гэрэл зургийг: Uyanga Batbold

Даян дээрхийн агуй

''Эхийн умай'' хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн үзмэр бол Даян дээрхийн агуй юм.
Энэхүү агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын төвөөс зүүн тийш Уйлган багийн нутаг Дээрхийн гол, Үүрийн голын бэлчир, Дээрхийн ам хэмээх газар, Үүрийн голын хойд дэнж 38 км газарт байдаг.

__________________________________________________

Өлийн халзан даваа Дархадын-13 овоо | tsatsral04 | Flickr

Дархадын 13 овоо

Хатгалаас Улаан-Уул руу явах замд 13 овоо бүхий Өлийн халзан даваа байдаг. Өлийн халзан даваа нь 2110м-ийн өндөрт оршино. Дархад овгийн хүмүүс манай улсын олон аймаг сумаар тархсан байдаг.

__________________________________________________

unnamed.jpg

Соёны бүс нутаг

Соёны нурууны оргил ''Мөнх сарьдаг'' бол Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул юм. Соёны нуруу нь зүүн соён ба баруун соён гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Баруун соён нь Бүгд Найрамдах Тува Улсад, зүүн Соён нь Хөвсгөл аймагт оршдог. 

__________________________________________________

DffljCJU0AYVa9Q.jpg

Уушгийн өврийн буган хөшөө

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Улаан Уушиг уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүр тахилгын байгууламжийн томоохон цогцолбор бий. Энд хойноосоо урагш цуварсан байрлалтай 30 орчим буган хөшөө байдаг.

__________________________________________________

Улаан толгойн буган хөшөө | Хөвсгөл аймаг Арбулаг сум | Flickr

Улаан толгойн буган хөшөө

Мөрөн хотоос 35 км-ын зайд орших Эрхэл нуурын баруун талд Улаан толгой уулын бэлд таван ширхэг буган хөшөө, ойр орчимд нь нэлээн хэдэн 1 - 2 метр өндөр дөрвөлжин болон дугуй хиргисүүр байдаг. Энэхүү буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3.40 см өндөр, Монголын хамгийн өндөр буган чулуу гэдгээрээ алдартай. 

__________________________________________________

Цаатан фестивальд БНСУ-ын Тэжон хотын уран бүтээлчид оролцоно

Цаатны нутаг 

Цаатнууд Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдуудад нутагладаг. Тэд тайгад дөрвөн улирлын турш цаа буга маллан нүүдэллэн амьдардаг. Хоорондоо тува хэлээр ярина. Бөөгийн шашин шүтнэ. Тэдний аж төрөх гол арга бол цаагаа маллан, түүний ашиг шимийг хүртэж, ан ав хийж амьдрах явдал юм
 

Санал болгох

Б.Дашдондог дэлхийн хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигджээ

Тэрбээр дэлхийн алдартай хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигдэж, дэлхийн шилдэг хамтлаг, дуучдын продюсеруудыг ардаа орхисон байна

1 өдрийн өмнө
Локарно ОУ-ын кино наадмаас Монголын гурван уран бүтээлч шагнуулжээ

Энэ удаагийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн шагнал гардуулах ёслол нь 2020 оны 8 дугаар сарын 12-нд цахим хэлбэрээр явагдаж нийт 7 шагнал гардуулснаас Монголын уран бүтээлчид 3 шагналыг нь хүртэв. Найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа  нарын “Ze” кино төсөл нь тус хөтөлбөрийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” 40,000 шв.франкийн тэтгэлэгт шагналыг хүртэв. Найруулагч П.Лхагвадулам өөрийн кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагналыг хүртлээ.

1 өдрийн өмнө
Т.Дэлгэрмөрөн, Л.Ган-Эрдэнэ нар 10 саяын бооцоотой турна

Номин талстын Дэлгэрмөрөнг Камертоны Ган-Эрдэнэ би тулаанд дуудаж байна

2 өдрийн өмнө
"Зэрлэгүүдийг хүлээхүй" кино Монголд энэ сарын 22-нд нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ.

2 өдрийн өмнө