Ж.Батбаясгаланг жинхлэх шалгуур үерээр эхэллээ

1
2020 оны 7 сарын 32020-07-03
Ж.Батбаясгаланг жинхлэх шалгуур үерээр эхэллээ

Инженер мэр гэгдэж байсан Г.Мөнхбаярын үед ч хот үеэрлэсээр байлаа. Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байхад Гудамж төслийн хүрээнд цөөнгүй уулзвар, гарцыг өргөжүүлж, олон зам тавьсан. Гэвч ус зайлуулах шугам, хоолойг хангалтгүй тавьснаас шалтгаалж хотын төв дотроо үерт автдаг болсон.

Үүл баатараас хойш Су.Батболд, С.Амарсайхан, одоо Ж.Батбаясгалан гээд гурав дахь дарга дээр ус зайлуулах шугамын асуудал яригдаж байна.

Коронавирусээс сэргийлцгээе гэж амны хаалтаа зүүгээгүй, албан байгууллагаа цэвэрлээгүй бол торгодог болсон. Гэвч гэр хорооллын жорлонгийн ялгадас хальж, хотын төвийн гудамжаар үерлэн урсч байгаа явдалд хэн хариуцлага хүлээх бол.

Ердөө хэдхэн минутын өмнө зогссон борооны үеэр Төрийн ордоны араар, Гадаад харилцааны яамны уулзвар, Сансарын туннел И-март орчимд, Жуулчны гудамж буюу Урт цагааны хэсэгт автомашины хамар шүргэм үерлэв. Иргэд зам гарах гэж шилбэ татсан баас, шээстэй ус гатлав. Юун коронавирус. Гэдэсний савханцраас авахуулаад төрөл бүрийн өвчин чирээд гэртээ харих юм биш үү.

Энэ зун, намартаа бороо хур арвин байх нь ээ. Энэ бол хөдөө, орон нутагт сайн мэдээ боловч хотынхонд төдий л хүсээд байх зүйл биш. Автомашинууд нь явган зорчигч руу ус цацдаг, явган хүний зам руу давж борооны ус хальдаг, авто замаар нь жорлонгийн ялгадас урсдаг учраас тэр.

С.Амарсайхан УИХ-ын гишүүн болсон учраас түүний орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын сонгууль дуустал хотыг удирдахаар байна. Өөрт нь чилийсэн дөрвөн сарын хугацаа байна. Үерийн далангуудаа хогноос нь салгаж чөлөөлж, шугам хоолойнуудаа нэмж, бөглөрснийх нь бөглөөсийг гаргахгүй бол ямар нүүрээрээ Ж.Батбаясгалан хотын дарга болж чадах билээ.

үер1.PNG
үер2.PNG
үер3.PNG
үер4.PNG
үер5.PNG

 

 

Санал болгох

Зөвшөөрөлгүй газар нутаглуулсан ЗУУН шарилыг чандарлаж нүүлгэн шилжүүллээ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй газарт оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал өнөөдөр СХД-ийн 21 хороо Шүлэг уулын энгэр, 26-р хороо Нарангийн энгэрийн оршуулгын газар болон Гүнтээс 100 гаруй хүний шарилыг чандарлан далан давхарын суваргад оршоолоо. Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд нийслэлд одоогийн байдлаар 20 орчим байршилд зөвшөөрөлгүй шарил нутаглуулсан байна.

2 өдрийн өмнө
Ж.Батбаясгалан: Хууль бусаар газар сунгасан МҮИС-тай хатуу тэмцэнэ

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд МҮИС, ЭХЭМҮТ-ийн хашааг нурааж газар руу нь дайрчээ. Төрийн байгууллагын хашааг нурааж хууль бусаар газар руу нь дайрсан ААН-д хугацаатай мэдэгдэл хүргүүлж, албадан буулгах арга хэмжээ авна гэдгийг НМХГ болон газрын албаны зүгээс мэдээллээ. 

4 өдрийн өмнө
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

8 өдрийн өмнө