Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

2020 оны 7 сарын 32020-07-03
Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нарын тоглосон "Waiting for the barbarians"  уран сайхны кино энэ оны наймдугаар сарын 7-ны өдөр нээлтээ хийхээр болжээ.

“Waiting for the Barbarians” кино өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадамд оролцсон юм.

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

Б.Ганчимэгийн хувьд Холливүүдийн "Wonder Woman" (2017), "Ex Machina" (2014), "Sweet Lies" зэрэг кинонд дүр бүтээж байсан бөгөөд Лондонд жүжигчний мэргэжлээр төгссөн юм. Тэрбээр одоо Их Британид жүжигчин болон моделиор ажилладаг аж. 

 

 

 

Санал болгох

Б.Дашдондог дэлхийн хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигджээ

Тэрбээр дэлхийн алдартай хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигдэж, дэлхийн шилдэг хамтлаг, дуучдын продюсеруудыг ардаа орхисон байна

1 өдрийн өмнө
Локарно ОУ-ын кино наадмаас Монголын гурван уран бүтээлч шагнуулжээ

Энэ удаагийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн шагнал гардуулах ёслол нь 2020 оны 8 дугаар сарын 12-нд цахим хэлбэрээр явагдаж нийт 7 шагнал гардуулснаас Монголын уран бүтээлчид 3 шагналыг нь хүртэв. Найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа  нарын “Ze” кино төсөл нь тус хөтөлбөрийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” 40,000 шв.франкийн тэтгэлэгт шагналыг хүртэв. Найруулагч П.Лхагвадулам өөрийн кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагналыг хүртлээ.

1 өдрийн өмнө
Т.Дэлгэрмөрөн, Л.Ган-Эрдэнэ нар 10 саяын бооцоотой турна

Номин талстын Дэлгэрмөрөнг Камертоны Ган-Эрдэнэ би тулаанд дуудаж байна

2 өдрийн өмнө
"Зэрлэгүүдийг хүлээхүй" кино Монголд энэ сарын 22-нд нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ.

2 өдрийн өмнө