Шуурхай: Сайд нар томилогдлоо

1
2020 оны 7 сарын 82020-07-08
Шуурхай: Сайд нар томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 17 сайдын томилгоог хэлэлцэж дууслаа.Ийнхүү сайд нар захирамжид гарын үсэг зурж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд:

Шадар сайдаар: Я.Содбаатар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: Л.Оюун-Эрдэнэ

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл
  2. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
  3. Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван
  4. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар
  5. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар
  6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа
  7. Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар
  8. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн
  9. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар
  10. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон
  11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар  З.Мэндсайхан
  12. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх
  13. Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан
  14. Соёлын сайдаар С.Чулуун  тус тус ажиллахаар болж байна. 

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг давхар хашиж болох бөгөөд энэ квотоор У.Хүрэлсүх дээр нэмж Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар "давхар дээл"-тэй ажиллахаар болоод байна.

Санал болгох

Ч.Хүрэлбаатар ₮3.8 их наядын алдагдалтай төсвийн тодотголын төслийг өргөн барьжээ

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсанаар нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр байна

1 өдрийн өмнө
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”  болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

1 өдрийн өмнө
Хятад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд тус улс руу буцах хүсэлтээ ГХЯ-д гаргажээ

БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн авчээ.

1 өдрийн өмнө
Саудын Арабаас зургаан иргэнээ авчрахад дэмжлэг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Араб-д байгаа зургаан монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

1 өдрийн өмнө