Капиталыг дампуурснаас хойш зээлээ төлөхөө больсон бизнесмэнүүд

9
2020 оны 7 сарын 82020-07-08
Капиталыг дампуурснаас хойш зээлээ төлөхөө больсон бизнесмэнүүд

 

Капитал банк дампуурлаа зарлаж, Монголбанкнаас эрх хүлээн авагч томилсон. Үүний дараагаар тус банкаар дамжуулж зээл авсан иргэн, аж ахуйн нэгжээс шүүхийн журмаар хохирлыг төлүүлэхээр нэхэмжлээд байгаа.

Өнөөдөр Капитал банкны эрх хүлээн авагч М.Адилбиш, банкны зээлээ төлөхгүй байгаа зээлдэгчдийн нэрсийг олон нийтэд зарлалаа. Тэрээр “Оны эхэнд нийт 1404 зээлийн 211.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан бол 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 1081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй болж, зээлийн тоо 323-аар буюу 23.0 хувиар, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар буурсан.  Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хөрөнгөөр төлүүлэн хөрөнгүүдийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулахаар ажиллаж байна. БЭХАЗ анх 241.0 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл бүхий 6912 зээлийг хүлээж авсан.

Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш хугацаанд буюу банкийг албадан татан буулгах үйл ажиллагааны явцад төлөлт огт хийгдээгүй нийт 123.0 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй 377 зээл байна. Эдгээр зээлүүдэд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд хийгдэж байгаа болно” гэв.

Албан мэдээлэлд зээлдэгчдийг хамаарлаар нь ангилсан байснаас үзвэл Нийслэл өргөө компанийн гүйцэтгэх захирал Балхүүгийн Ганзориг, түүний хүү Болор, хамаарал бүхий этгээд болох Шадавын Оюунчимэг нарын авсан зээл 18 тэрбум 686 сая гаруй төгрөг байна. Нийслэл өргөөгийн Б.Ганзориг нь Баян-Өлгий аймгийн сум, багуудын байр, ХУД-ийн төрөх эмнэлгийн тендерт шалгарч, тэдгээр ажлаа хууль зөрчиж явуулсан хэргээр ял шийтгүүлсэн нэгэн.

Саяхан УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Базарсадын Жаргалсайханы Буян холдинг болон түүний хамаарал бүхий компаниудын авсан зээл 18 тэрбум 350 сая гаруй төгрөг болж байна. Тухайлбал, Чимэдийн Мөнхбаатар захиралтай Буян колор пак кашмир, Чимэдийн Төгсбаатар захиралтай Ньюбродерс юнион, Хишигтогтохын Мөнхтогтох захиралтай Баннер компани үүнд багтжээ.

Капитал банк нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийнх гэдэг. Тэгвэл Бишрэлт группийн харьяа охин компани болох  Эрдэнэ зам компани 14 тэрбум 649 сая төгрөгийн зээлээ төлөхгүй байгаа юм. Энэ компанийн эзэн нь улсын бүртгэлд Гомбосүрэнгийн Өлзийдүүрэн гэж бүртгэгдсэн бөгөөд Бишрэлт групптэй компанийн эзэмшлийн хувьд шүүхийн маргаантай байсан талаар хэвлэлд бичигдэж байжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн зөвлөхөөр ажиллаж байсан Галсанжамцын Аюулгүйгийн хамаарал бүхий компаниуд ч Капитал банкнаас авсан зээлээ төлөөгүй нь зарлагдлаа. Тодруулбал, Азийн бамбар, Элит цамхаг компаниудын 12 тэрбум 592 сая төгрөгийн зээл нэхэгдэж байна. Г.Аюулгүй нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дэд дарга бөгөөд түүний үүсгэн байгуулсан, хамаарал бүхий 20 гаруй компани бий.

107488040_610358032939936_3403209960761731742_n.jpg
107520397_581059422797392_5502666769736748596_n.jpg

 

sdfgdrf.jpg
106726010_284668862737063_925622617652082209_n.jpg

 

106552287_3347203758708737_3068516713636820550_n.jpg
106757928_300759697740295_7375042052685206943_n.jpg

 

107707710_686760188536772_7574062368700361852_n.jpg
107871459_333003321028082_1589160073701370972_n.jpg

 

107478509_1226329094379675_7382533881463330165_n.jpg
107180697_302432957604527_6188363733502886160_n.jpg

 

 

Санал болгох

2820 гадаад ажилчны заримыг УИХ-ын гишүүдийн компани оруулж ирж байна

Хамгийн олон хятадыг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын компани оруулж ирнэ. Мөн УИХ-ын гишүүн асан М.Билэгт, гишүүн Ж.Ганбаатар нарын бизнесийг босгохоор хятад ажилчид орж ирэх юм.

11 өдрийн өмнө
Капиталыг дампуурснаас хойш зээлээ төлөхөө больсон бизнесмэнүүд

123.0 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй 377 зээл байна. Эдгээр зээлүүдэд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд хийгдэж байгаа болно” гэв.

1 сарын өмнө
Opendata: Гишүүн Ж.Батзандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани

Галсанжамцын Аюулгүй гэж хэн бэ. Өсөхжаргалын Энхбат, Санжжавын Амарсайхан, Галсанжамцын Аюулгүй гурав бол Ж.Батзанданг Сүхбаатарын талбайд жагсаалч байхад Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнд нь хамт байсан найзууд. Одоо С.Амарсайхан, Г.Аюулгүй нар Ж.Батзандангийн зөвлөх. Ж.Батзандан гишүүн парламентад суудалгүй Шударга иргэдийн нэгдсэн намын дэд даргаараа Г.Аюулгүй, С.Амарсайхан нарыг тавьжээ.

6 сарын өмнө
Opendata: Тариачин гишүүдийн увайгүй үйлдэл

А.Сүхбат тариалан, фермер, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Ээлтхан, Даяар Монгол интернэшнл, Алтанхүнс групп зэрэг компанитай. Х.Болорчулуун Дорнод гурилтай. ЖДҮХС-аас хоёулаа зээл авсан.

6 сарын өмнө