Windows үйлдлийн системийг ингэж шинэчилжээ

2020 оны 7 сарын 162020-07-16
Windows үйлдлийн системийг ингэж шинэчилжээ

Microsoft компаниас программ хангамжийн аюулгүй байдлын шинэчлэлтийн багцыг өнгөрсөн зургадугаар сард гаргажээ. Энэ нь дэлхийд COVID-19-ийн дэгдэлт эхэлснээс хойшхи гурав дахь шинэчлэл бөгөөд хөл хорионы үеэр аюулгүй байдлын багууд эмзэг байдал, цоорхой гаргахгүйн үүднээс шинэчлэлтүүдийг хийсээр байна.

Энэхүү багц нь Windows үйлдлийн систем болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүнд шинээр илрүүлсэн 129 эмзэг байдлыг залруулах бөгөөд тэдгээрийн 11 нь алсаас код эвдэх дайралтад хүргэдэг онц чухал эмзэг байдал, 118 нь давуу эрхээр нэвтрэх болон залилан мэхлэх төрлийн халдлага үйлдэх боломжтой өндөр түвшний эмзэг байдал байна.

Дээрх 11 онц чухал эмзэг байдлын нэг нь Shortcut (.LNK) файлууд Windows үйлдлийн системийг удирдах, халдагчид систем рүү алсаас хандан кодыг дур мэдэн өөрчлөх боломжийг олгож, улмаар хохирогчид компьютерын хяналтгүй болох, нууц мэдээллээ алдахад хүрдэг. Мөн нэг онцлох эмзэг байдал бол сервер мессеж блок (SMBv3) протокол дахь мэдээллийн нээлттэй байдал бөгөөд судлаачдын багийн мэдээлж байгаагаар уг эмзэг байдлыг алсаас код эвдэх халдлагатай хослуулан ашиглах боломжтой байна. Үүнээс гадна Windows системийн Adobe Flash Player-т нөлөөлж алсаас код эвдэх эмзэг байдлыг залруулах шинэчлэл уг багцад багтжээ.

Mircrosoft компани халдагчдын өмнө нь ашиглаж байсан цоорхой, дутагдлуудтай ижил төстэй шинж чанар бүхий дээрх 118 эмзэг байдлыг "Ашиглах магадлал өндөр" гэж үзэн, нэн тэргүүнд залруулах шинэчлэлтийг гаргасан байна. Иймд Windows үйлдлийн систем хэрэглэгчид компьютерыг алсаас удирдах вирус, хортой кодоос урьдчилан сэргийлэхийн тулд сүүлийн үеийн аюулгүй байдлын шинэчлэлийг хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: https://thehackernews.com

Санал болгох

Цусан дахь сахарын хэмжээг хянах глюкозон ээмгийг бүтээжээ

Ээмгээ ухаалаг гар утастайгаа холбож үүгээр дамжуулан цусан дахь сахарын хэмжээгээ хянах боломжтой.

2 сарын өмнө
Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа танилцууллаа

Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн этгээдийг оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх ба өнөөдрийн байдлаар программ хангамжийн гүйцэтгэл 75 хувьтай байгааг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

2 сарын өмнө
Худалдааны сайт, мобайл аппликэйшнаар луйвардах нь ихэсч байна

Судалгаанаас харахад кибер аюулгүй байдлын мэргэжил нь дэлхийн хэмжээнд эрс өсч, одоогоор энэ салбарт ажиллаж буй 3.5 сая хүн болж, өнгөрсөн жилийн тооцооноос 25 хувиар өссөн байна. Дэлхийн хэмжээнд ажиллах хүчний хомсдол буурч байгаа бөгөөд өнгөрсөн онд мэдээлэгдсэн 4.7 сая хүн амын хомсдолоос 3.12 сая болж буурчээ. Энэ салбарт ажил эрхлэх нь АНУ-д ойролцоогоор 41%, дэлхийн хэмжээнд 89% -иар өсөх шаардлагатай байгааг харуулж байна.

2 сарын өмнө
Wi-fi төхөөрөмжөө унтрааж заншвал толгой өвдөх, нойргүйдэх, чих шуугих нь багасна

 Wi-fi технологийн төхөөрөмжөөс ялгарсан цацраг нь биетийн атомыг иончлох хэмжээний энерги агуулаагүй байдаг. Төхөөрөмжөөс ялгардаг цацраг нь ионжоогүй хэдий ч энэ нь аюулгүй гэсэн үг биш юм. Учир нь ионжоогүй цацрагт хүний бие удаан хугацаанд өртвөл сөргөөр нөлөөлж эхэлдэг.

2 сарын өмнө