Илон Маск, Барак Обама, Билл Гейтс тэргүүтэй нөлөө бүхийн жиргээ хаягууд хакердуулжээ

2020 оны 7 сарын 162020-07-16
Илон Маск, Барак Обама, Билл Гейтс тэргүүтэй нөлөө бүхийн жиргээ хаягууд хакердуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, дэд ерөнхийлөгч асан Жо Байдэн, тэрбумтан Илон Маск, Жефф Безос, Билл Гейтс тэргүүтэй АНУ-ын нэр нөлөө бүхий хүмүүсийн жиргээ хаяг биткойн залилалагчдын халдлагад өртжээ. Халдлагад өртсөн хаягууд биткойн хандивлахыг хүссэн нэгэн адил жиргээг нийтэлсэн байна.

Барак Обама болон Билл Гейтсийн хаягт, “Хүн бүхэн надаас тусламж хүсдэг. Одоо цаг нь боллоо. Над руу 1000 ам.доллар шилжүүлбэл би 2000 ам.доллар эргүүлэн өгнө” гэж нийтэлжээ. Тэдгээр жиргээ нийтлэгдсэнээсээ хойш хэдхэн минутын дараа устгагдсан байна.

"Twitter” цэнхэр өнгийн тэмдэглэгээ бүхий олон баталгаажсан хаягт нийтлэгдсэн жиргээнүүдийг нэгэн зэрэг устгах онцгой арга хэмжээг авсан байна.

“Бид уг явдлыг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд тун удахгүй мэдэгдэл гаргана” гэж “Twitter” компани мэдээлсэн байна. 

Bill Gates was one of a number of prominent Twitter users to have their accounts compromised on Wednesday. CNN has blurred a portion of the image.

Barack Obama's Twitter account also appeared to be compromised as part of a broader security incident on the platform Wednesday. CNN blurred a portion of the image.

Санал болгох

Дэлхийн тойрог замд хэдэн хиймэл дагуул байдаг вэ

Эдгээрээс хамгийн олон хиймэл дагуулыг АНУ -ын SpaceX компани хөөргөсөн бөгөөд сар бүр дунджаар 1 хиймэл дагуул буюу өнөөдрийг хүртэл 600 хиймэл дагуул хөөргөж, ирээдүйд хэдэн арван мянгыг хөөргөхөөр төлөвлөж байна

23 өдрийн өмнө
Си Зиньпин: Танай улсаас шинэ Хятад улсад тусалсан тусыг бид хэзээ ч мартахгүй

УИХ-ын Хүндэтгэлийн чуулган дээр Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийн хэсгээс уншиж байв.

1 сарын өмнө
Сөүлд хүнсний дэлгүүрт ажиллаж байсан манай улсын таван иргэн коронавирусийн халдвар авчээ

Халдвар авсан монгол иргэдийн нэг нь наймдугаар сарын 12-нд Сөүл дэх Монголын Консулын хэлтэст ирж уулзсан учир консулын хэлтсийн ажилтнуудыг яаралтай шинжилгээнд хамруулахаар болсон байна. 

1 сарын өмнө