БНХАУ-ын оюуны өмчид бүртэлтэй ARJ21 онгоц анхны нислэгээ үйлдлээ

2020 оны 7 сарын 162020-07-16
БНХАУ-ын оюуны өмчид бүртэлтэй ARJ21 онгоц анхны нислэгээ үйлдлээ

БНХАУ-ын Гуанжөүгийн Бай Юнь олон улсын онгоцны буудлаас өчигдөр 09:42 минутад CZ3898 дугаартай онгоц хөөрчээ.

ARJ21 загварын нисэх онгоц бол Хятад улсын өөрөө судалж бүтээсэн, бие даасан оюуны өмчийн эрхтэй бүс нутгийн шинэ хэлбэрийн турбофан онгоц юм.

Улмаар Гуандүнгийн Жие Яны Чаошань олон улсын онгоцны буудал руу ниссэнээр Хятадын Нань Хан агаарын тээврийн компаний өөрөө үйлдвэрлэсэн ARJ21 загварын анхны онгоц албан ёсоор ашиглалтад орсныг харуулаад байна. Онгоцны багийн хөгжлийн төлөвлөгөөгөөр 2024 он гэхэд Нань Хан компаний ARJ21 загварын онгоцны багийн цар хэмжээг 35 болгохоор төлөвлөж байгаа юм байна.

Өөрөө үйлдвэрлэсэн ARJ21 загварын нисэх онгоцыг зорчигчид маш их сонирхсоор байгаа бөгөөд CZ3898 дугаартай анхны нислэгийн тасалбарыг зургадугаар сарын 18-наас эхлэн борлуулсны дараа хэдхэн хоногийн дотор худалдаж дуусчээ.

ARJ21 загварын анхны онгоцыг Нань Хан компанид авчирсны дараа онцгой байдлын сургуулилт, нислэгийн баталгаажуулалт, нислэгийн сургалт зэргийг амжилттай биелүүлж, Нань Хан компани ч үйл ажиллагааны стандарт боловсруулах, гар авлагад өөрчлөлт оруулах болон ажилтнуудын сургалт зэрэг ажлыг биелүүлсэн байна.

Санал болгох

Дэлхийн тойрог замд хэдэн хиймэл дагуул байдаг вэ

Эдгээрээс хамгийн олон хиймэл дагуулыг АНУ -ын SpaceX компани хөөргөсөн бөгөөд сар бүр дунджаар 1 хиймэл дагуул буюу өнөөдрийг хүртэл 600 хиймэл дагуул хөөргөж, ирээдүйд хэдэн арван мянгыг хөөргөхөөр төлөвлөж байна

23 өдрийн өмнө
Си Зиньпин: Танай улсаас шинэ Хятад улсад тусалсан тусыг бид хэзээ ч мартахгүй

УИХ-ын Хүндэтгэлийн чуулган дээр Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийн хэсгээс уншиж байв.

1 сарын өмнө
Сөүлд хүнсний дэлгүүрт ажиллаж байсан манай улсын таван иргэн коронавирусийн халдвар авчээ

Халдвар авсан монгол иргэдийн нэг нь наймдугаар сарын 12-нд Сөүл дэх Монголын Консулын хэлтэст ирж уулзсан учир консулын хэлтсийн ажилтнуудыг яаралтай шинжилгээнд хамруулахаар болсон байна. 

1 сарын өмнө