ОПЕК: Нефть олборлох хэмжээг өдөрт 7.7 сая баррель болгон буурууллаа

2020 оны 7 сарын 162020-07-16
ОПЕК: Нефть олборлох хэмжээг өдөрт 7.7 сая баррель болгон буурууллаа

Нефьт экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК өчигдөр мэдэгдэл хийж, ОПЕК болон газрын тос олборлогч ОПЕК-ийн бус орнууд наймдугаар сараас эхлэн үйлдвэрлэлээ өдөрт 7.7 сая баррель болгон бууруулахаар тохиролцов.

ОПЕК болон газрын тос олборлогч ОПЕК-ийн бус орнуудын сайд нарын хяналтын нэгдсэн хороо мөн өдөр видео хурал хийв. Энэхүү хурлаар дэлхийн улс орнууд шинэ коронавирусийн тахал өвчнийг даван туулж, аажмаар сэргэхийн хирээр дэлхийн эдийн засаг сайжрах шинж тэмдэг илэрч байгаа бол наймдугаар сараас газрын тосны олборлолтыг бууруулах гэрээний хоёрдугаар үе шатанд орно, өөрөөр хэлбэл олборлолтын хэмжээг өдөрт 7.7 сая баррель болгон бууруулна гэж мэдэгджээ.

Энэхүү мэдэгдэлд тэмдэглэхдээ, ОПЕК болон газрын тос олборлогч ОПЕК-ийн бус орнууд нефьт олборлох хэмжээгээ багасгах нь шударга төдийгүй газрын тосны зах зээлийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах, зах зээлийн нийлүүлэлт ба эрэлтийн тэнцвэрийг сэргээхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.

Эх сурвалж: Синхуа агентлаг

Санал болгох

Ипотекийн зээлийн санхүүжилт 2024 он хүртэл үргэлжилнэ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 5 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 327.3 тэрбум төгрөгийн зээлийг 4,426 өрхөд олгоод байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 2.2 дахин өссөн дүн юм.

3 өдрийн өмнө
Ипотекийн зээл олголт энэ онд төлөвлөсөн хэмжээний 38 хувьд хүрээд байна

Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилготой 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

5 өдрийн өмнө
Б.Жавхлан: 7-р сарын 1-нээс бүх халамжийн арга хэмжээ зогсоно

Сангийн сайд Б.Жавхлан зарим цаг үеийн асуудалд хариулт өглөө. Тухайлбал, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа бүх халамжийн арга хэмжээ ирэх сараас зогсоно гэлээ.

10 өдрийн өмнө
13 мянга гаруй зээлдэгч ХАА-г дэмжих зээл авчээ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Энэ зээлийг хаврын ноолуур бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэл, малчдыг дэмжих гэсэн чиглэлд жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна.

14 өдрийн өмнө