Томас Бах: Токиогийн олимпийг товлосон хугацаандаа хийнэ

2020 оны 7 сарын 162020-07-16
Томас Бах: Токиогийн олимпийг товлосон хугацаандаа хийнэ

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Токиогийн олимпийн талаарх байр сууриа өчигдөр илэрхийлсэн байна.

Тэрээр, "ОУОХ төлөвлөгөөний дагуу 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах болно. Гэвч энэ удаагийн олимпийн наадмыг хоосон талбарт зохион байгуулахыг хүсэхгүй байна" гэв.

Өчигдөр ОУОХ гүйцэтгэгч комиссын хурал хийж, хоёр хоногийн дараа болох ОУОХ-ны 136-р бүгд хуралд бэлдсэн байна. Хурлын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Томас Бах Токиогийн олимпийн наадмын ирээдүйн талаар "Бид Токиогийн талтай хамтран хичээж, төлөвлөгөөний дагуу ирэх жилийн 7-8-р сард Токиогийн олимпын наадмыг зохион байгуулахаар хичээн зүтгэх болно" гэжээ.

Мөн тэрээр "Хүмүүсийн аюулгүй болон эрүүл мэндийг баталгаажуулах нь бидний тэргүүн чухал ерөнхий зорилго юм. Бид нэг талаар тамирчид, ажилтад болон үзэгчдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг баталгаажуулна, гэвч үүний зэрэгцээ бас олимпийн үзэл санааг харуулах ёстой" гэсэн байна.

Санал болгох

МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Түвшинбаяр  сонгогдлоо

Тэрбээр 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

5 цагийн өмнө
Монголчууд олимпийн аваргатай болсон өдөр

2008 оны наймдугаар сарын 14-ий үдэш монголчууд баяраа Сүхбаатарын талбайд тэмдэглэж байсан юм. 

9 цагийн өмнө
Олимпийн хорооны тэргүүнийг өнөөдөр сонгоно

Энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчид МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшсэн бол Дэд ерөнхийлөгчид Ц.Бат-Энх, Ч.Наранбаатар, Ж.Отгонцагаан, Г.Пүрэв-Очир нар нэр дэвшжээ. 

10 цагийн өмнө
24 настай аймгийн алдарт уяач, их эмч

Аймгийн алдарт уяач Э.Ариунзаяатай ярилцлаа.

8 өдрийн өмнө