Коронавирусээр халдварласан 209 хүн эдгэрч, 52 хүн эмчлүүлж байна

2020 оны 7 сарын 162020-07-16
Коронавирусээр халдварласан 209 хүн эдгэрч, 52 хүн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.07.16/ мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  3006 иргэн ажиглалтад, тусгаарлах байранд шинээр 428 хүн орж 268 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ. Коронавирусээр халдварласан хоёр иргэн өчигдөр буюу энэ сарын 15-нд эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Тодруулбал, ОХУ-аас ирсэн 20 настай эмэгтэй 48 хоног, Нурсултанаас ирсэн 30 настай эмэгтэй 34 хоногийн дараа эмнэлгээс гарч байна. Ингэснээр манай улсад бүртгэгдээд буй коронавирусний 261 тохиолдлоос 209 нь эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-д 52 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй өвчтөнүүдийн 51-ийнх нь биеийн байдал хөнгөн, 1 нь хүндэвтэр байна.

Улсын хэмжээнд өчигдөр 184 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тодруулбал, энэ сарын 2-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 144 иргэний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарласан гурван хүнд коронавирус илрээгүй. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан таван иргэн,  идэвхтэй тандалтын зорилгоор нэг хүн, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 31 жолооч халдваргүй гарчээ. 

Санал болгох

Хотын захиргааны шинэ байранд 145 ор дэлгэлээ

Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхдүүд, 500 гаруй жирэмсэн эхчүүд Ковид-19-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндрээд байгаа тул зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч байна

5 минутын өмнө
Л.Энх-Амгалан: ЭЕШ өгөх 40,420 хүүхдийн нэгийг нь ч шалгалтаас гадуур үлдээхгүй

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40,420 хүүхдийн нэгийг нь ч шалгалтаас гадуур үлдээхгүй.

32 минутын өмнө
Хотын захиргааны шинэ байранд ор дэлгэнэ

Хотын захиргааны шинэ байрыг халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож ор дэлгэхийг Улаанбаатар Хотын дарга Д.Сумъяабазар НЭМГ-т үүрэг болгожээ.  

40 минутын өмнө
Цагдаа 200 мянган төгрөгийн торгууль бэлнээр өгөхийг шаардсан гэв

Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед Хэнтий аймагт юм хүргэж явсан иргэнийг цагдаагийн албан хаагч жолоодох эрхийн үнэмлэх шалгахдаа 200 мянган төгрөгийн торгууль бэлнээр өгөхийг шаардан, тухайн иргэний биед халдсан байж болзошгүй тухай гомдол цахим хуудаснаа нийтлэгджээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.

1 цагийн өмнө