БНХАУ-ын Хүний нөөц, нийгмийн баталгааны яам есөн шинэ мэргэжил танилцуулав

2020 оны 7 сарын 162020-07-16
БНХАУ-ын Хүний нөөц, нийгмийн баталгааны яам есөн шинэ мэргэжил танилцуулав

Эдийн засаг, нийгмийн хөгжилтэй зэрэгцэн бий болж буй есөн шинэ мэргэжлийг БНХАУ-ын Хүний нөөц, нийгмийн баталгааны  яам танилцуулсан байна.

“Шинэ мэргэжлүүдийн дийлэнх нь олон нийтийн эрүүл мэндийн салбар болон хөгжиж буй аж үйлдвэртэй холбоотой бөгөөд тэдгээрт блокчейн техникч, цахим маркетер, мэдээллийн аюулгүй байдлыг шалгагч, цахим сургалтын зөвлөх, эмнэлгийн туслах ажилтан зэрэг багтсан” гэж Хүний нөөц, нийгмийн баталгааны яам болон бусад албаны хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ.

Мөн шууд дамжуулалтын худалдагч гэх мэт таван шинэ төрлийн мэргэжлийг танилцуулснаас гадна олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоо бүхий гурван ажлыг мэргэжлийн түвшинд хүргэж ангилал ахиулсан байна. Олон нийтийн эрүүл мэндийн салбар, цахим бизнес болон үйлчилгээний эрэлттэй нийцүүлэх, коллежийн төгсөгчид, ядуу ажилчид, хөдөөний цагаач ажилчдыг ажлын байраар хангах зорилгоор шинэ мэргэжлүүдийг танилцуулжээ.

Мэргэжилтнүүд холбогдох стандарт, дүрэм журамд тулгуурлан есөн шинэ мэргэжлийг нарийвчлан сонгожээ. БНХАУ 2015 онд ажил мэргэжлийн ангиллын сүүлийн номыг гаргаснаасаа хойш ажил мэргэжлийн жагсаалтад шинэ мэргэжлүүдийг гурав дахь удаагаа нэмж буй нь энэ юм.

БНХАУ 1999 онд ажил мэргэжлийн ангиллын анхны лавлах номыг хэвлэн гаргаж байсан бөгөөд үүнд 1838 мэргэжил орсон байна. Лавлах номд 2010 оноос шинэ мэргэжлүүдийг нэмж эхэлсэн бөгөөд номын сүүлийн хувилбар 2015 онд хэвлэгдсэнээс хойш 2019 оны дөрөвдүгээрт сард, 2020 оны гуравдугаар сард тус тус 13, 16 мэргэжлийг жагсаалтад шинээр оруулжээ. 

Санал болгох

Дэлхийн тойрог замд хэдэн хиймэл дагуул байдаг вэ

Эдгээрээс хамгийн олон хиймэл дагуулыг АНУ -ын SpaceX компани хөөргөсөн бөгөөд сар бүр дунджаар 1 хиймэл дагуул буюу өнөөдрийг хүртэл 600 хиймэл дагуул хөөргөж, ирээдүйд хэдэн арван мянгыг хөөргөхөөр төлөвлөж байна

23 өдрийн өмнө
Си Зиньпин: Танай улсаас шинэ Хятад улсад тусалсан тусыг бид хэзээ ч мартахгүй

УИХ-ын Хүндэтгэлийн чуулган дээр Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийн хэсгээс уншиж байв.

1 сарын өмнө
Сөүлд хүнсний дэлгүүрт ажиллаж байсан манай улсын таван иргэн коронавирусийн халдвар авчээ

Халдвар авсан монгол иргэдийн нэг нь наймдугаар сарын 12-нд Сөүл дэх Монголын Консулын хэлтэст ирж уулзсан учир консулын хэлтсийн ажилтнуудыг яаралтай шинжилгээнд хамруулахаар болсон байна. 

1 сарын өмнө