Авто замын төлбөр цахимаар хураах пост 35-ыг байгуулна

2020 оны 7 сарын 162020-07-16
Авто замын төлбөр цахимаар хураах пост 35-ыг байгуулна

Засгийн газрын тогтоолоор Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг баталжээ.

Улаанбаатар хотод 2010 онд гэрлэн дохионы хяналт, тээврийн хэрэгслийн дугаар таних камер, мэдээллийн самбар, хяналтын камерын систем бүхий замын хөдөлгөөний удирдлагын төвийг байгуулснаар анхны тээврийн ухаалаг системийн суурийг тавьж, 2015 онд нийслэлийн нийтийн тээврийн автобусны ухаалаг карт, удирдлага болон мэдээллийн системийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэвтрүүлсэн ч эдгээр системүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүй, нэгдсэн байдлаар ажиллахгүй байгаагаас шалтгаалан үр дүн муутай, цаашид хөгжүүлэлт хийхэд хүндрэлтэй байна.

Тээврийн ухаалаг системийг байгууллага, аж ахуйн нэгжүүд бие даасан байдлаар, хоорондоо уялдаа холбоогүй, хэрэгжүүлж байгааг нэгдсэн бодлого, төлөвлөлт, стандарт, техник, технологийн хүрээнд хэрэгжүүлэх, автотээврийн салбарт мэдээллийн технологийн орчин үеийн ололтыг нэвтрүүлэн ухаалгаар зохицуулж, зохион байгуулах шаардлага бий болоод байна.

Иймд “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.118-д “эрэлтэд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх”, “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.4-т “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулсан талаар албаныхан мэдээллээ.

Capture.JPG

Автотээврийн салбар анх 1925 онд үүсч хөгжин 1990 он гэхэд хот хоорондын ачаа тээвэрлэлтийн зориулалттай, 300-1000 автомашин бүхий 15 томоохон авто аж ахуй ажиллаж байсны дээр аймаг, орон нутагт, ачаа зорчигчид шуудан тээвэрлэх зориулалттай 20 гаруй авто аж ахуй ажиллаж, улсын нийт ачаа тээвэрлэлтийн 70 гаруй хувь, зорчигч тээвэрлэлтийн 98.5 хувийг гүйцэтгэж байсан бол 2019 оны байдлаар автотээврээр 168.4 сая зорчигч, 40.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь нийт зорчигч тээврийн 97 хувь, ачаа тээврийн 59.2 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 1.4 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 54.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Тээврийн хэрэгслийн тоо жил бүр хурдацтайгаар өсч байгаа нь авто замын нэвтрүүлэх чадварыг бууруулах, түгжрэл үүсэх, осол, хэргийн тоо нэмэгдэх, хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд хохирол учруулах зэргээр сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Зам, тээврийн ослын улмаас 2019 онд нийт 561 хүн амь насаа алдаж, 3790 хүн гэмтсэн байна.

Импортоор 2019 онд 158224 тээврийн хэрэгсэл орж ирснээс 43.9 хувийг суудлын автомашин, 14.6 хувийг ачааны автомашин эзэлж байна. Импортын суудлын автомашины 86.6 хувь, ачааны автомашины 20 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна.

Импортоор орж ирсэн эвдрэлтэй суудлын автомашины тоо 2018 онд 3688, 2019 онд 4172 болж өссөн байна.

Нийт автомашинд 0-3 жилийн насжилттай автомашины эзлэх хувийн жин 2012 онд 10 хувь байсан бол 2019 онд 3.2 хувь болж буурчээ. Эдгээр тоон үзүүлэлтээс харахад хямд үнэ бүхий эвдрэлтэй, хуучин автомашин импортоор оруулж ирэх хандлага нэмэгдэж байна.

 

Санал болгох

Зөвшөөрөлгүй газар нутаглуулсан ЗУУН шарилыг чандарлаж нүүлгэн шилжүүллээ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй газарт оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал өнөөдөр СХД-ийн 21 хороо Шүлэг уулын энгэр, 26-р хороо Нарангийн энгэрийн оршуулгын газар болон Гүнтээс 100 гаруй хүний шарилыг чандарлан далан давхарын суваргад оршоолоо. Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд нийслэлд одоогийн байдлаар 20 орчим байршилд зөвшөөрөлгүй шарил нутаглуулсан байна.

1 өдрийн өмнө
Ж.Батбаясгалан: Хууль бусаар газар сунгасан МҮИС-тай хатуу тэмцэнэ

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд МҮИС, ЭХЭМҮТ-ийн хашааг нурааж газар руу нь дайрчээ. Төрийн байгууллагын хашааг нурааж хууль бусаар газар руу нь дайрсан ААН-д хугацаатай мэдэгдэл хүргүүлж, албадан буулгах арга хэмжээ авна гэдгийг НМХГ болон газрын албаны зүгээс мэдээллээ. 

3 өдрийн өмнө
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

7 өдрийн өмнө