Аялал зугаалгаар аядуу тайван зорчихыг “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” аян сануулж байна

1
2020 оны 7 сарын 82020-07-08
Аялал зугаалгаар аядуу тайван зорчихыг “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” аян сануулж байна

Зам тээврийн ослоор энэ оны эхний зургаан сарын байдлаар 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна. Ослын шалтгаан хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэрлээ шилжүүлэхгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, бүс зүүхгүйгээс болон хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүйгээс үүддэг байна. Мөн замын эвдрэл, цаг агаар нөлөөтэй байсныг онцлох хэрэгтэй. Удахгүй аялал зугаалгын цаг эхэлж байна. Энэ үед зам тээврийн осол ихээр нэмэгдэж, эрдэнэт хүний амь хохирсон харамсалтай мэдээ дуулддаг.

Өнгөрсөн онд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 319 хүн амь насаа алдаж, 1072 хүн гэмтсэн байна. Эдгээр гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний 234 буюу 73.4 хувь нь орон нутагт, 85 буюу 26.6 хувь нь нийслэлд үйлдэгдсэн байна. Үүнээс харахад орон нутгийн замд осол аваар нийслэлээс их үйлдэгддэг нь харагдаж байна.

Зуны улирал эхэлж, найр наадмын цаг болсон энэ үед хөдөө орон нутгийг чиглэх хөдөлгөөн буурахгүй ихэсдэг. Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын үзүүлэлтийг улирлаар авч үзвэл зуны улиралд буюу 6, 7, 8-р саруудад зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан гэмт хэрэг хамгийн өндөр бүртгэгддэг байна. Тухайлбал өнгөрсөн онд амь насаа алдсан хүн 173 буюу 30.8 хувь, гэмтсэн 1042 буюу 27.5 хувь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 354 буюу 27.7 хувь нь зуны улиралд бүртгэгдсэн байна.

Тиймдээ ч эдгээр саруудад Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс “Яараад яах вэ дээ” аяныг зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн аяны үр дүнд орон нутгийн замд гарах осол аваар өмнөх оны мөн үеэс 63.9, нас барсан хүн 21.7, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Тиймээс аяныг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэхүү аяны нэр логоноос авхуулаад бодох зүйл олон. Тухайлбал “CARE -Хайр халамж энэрэл”. Энэ нь Эрүүл мэнд эдийн засгийн асуудалтай жил болж байгаа учир нөлөөллийн ажлаа илүү элгэмсүү эерэг хайр түгээсэн, хайраар тэвэрсэн өнгө аяс шингээхийг зорьжээ. “SAFETY –Аюулгүй байдал”. Үүгээр аюулгүй байдлыг дахин сануулж, анхаарлын тэмдэг бүхий дүрсийг илүү томруулж өгчээ.  Мөн хүн бүхэнд ойлгомжтой байхаар шууд тусах нэрийг өгсөн. Яарч давхихгүй, аядуу тайван жолоо бариарай гэсэн утгаар “Яараад яах вэ дээ” гэж нэрлэжээ.

Энэхүү аяныг нөлөөлөгчид дэмжин оролцдог. Олны танил эрхмүүд зам дээр стикер, постер зэргийг тараахаас гадна, Яараад яах вэ дээ дуу гаргасан байна. Мөн жолооны ард суусан хэн бүхнийг дотроо ганцхан зүйлийг бодоосой гэж хүсдэг байна. Тэр нь түлхүүрээ түлхэхээсээ өмнө Яараад яах вэ дээ гэж бодоорой гэсэн юм.

Орон нутгийн замд бүртгэгддэг ослын 46 хувийг мөргөлдөх, 9.9 хувийг явган зорчигч дайрах, 28.2 хувийг онхолдох, 3.7 хувийг мал амьтан дайрах хэлбэр эзэлдэг байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Санал болгох

Хотын захиргааны шинэ байранд ор дэлгэнэ

Хотын захиргааны шинэ байрыг халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож ор дэлгэхийг Улаанбаатар Хотын дарга Д.Сумъяабазар НЭМГ-т үүрэг болгожээ.  

7 минутын өмнө
Цагдаа 200 мянган төгрөгийн торгууль бэлнээр өгөхийг шаардсан гэв

Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед Хэнтий аймагт юм хүргэж явсан иргэнийг цагдаагийн албан хаагч жолоодох эрхийн үнэмлэх шалгахдаа 200 мянган төгрөгийн торгууль бэлнээр өгөхийг шаардан, тухайн иргэний биед халдсан байж болзошгүй тухай гомдол цахим хуудаснаа нийтлэгджээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.

35 минутын өмнө
Автомашины дугуй салж унаснаас нэг хүн нас баржээ

Өчигдөр 06:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөөний замд суудлын автомашины дугуй салж унаснаас 1 зорчигч нас барж, 1 зорчигч гэмтжээ.

1 цагийн өмнө
1500 ор дэлгэж, хүчилтөрөгчийн 1000 орчим баллон захиалжээ

Дүүрэг бүрт Явуулын амбулатори ажиллаж эхэлснээр өвчтөнүүдийг хүнд, хөнгөн шинж тэмдгээр нь эрэмбэлж гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүрэн хяналтад авч, эмнэлгийн ачаалал буурч эхэлсэн талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцоллоо. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 0-18 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд олноор халдвар авч, хүндэрч байгаа нь зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч орны хүрэлцээ муу байна гэв.

1 цагийн өмнө