Өчигдөр шөнө 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

2020 оны 7 сарын 92020-07-09
Өчигдөр шөнө 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

2020 оны долдугаар сарын 08-ны шөнийн 23 цаг 20 минутын орчим Чингэлтэй дүүргийн 13-р хороо Хайлаастын зам, сургуулийн 14-р гудамжны урд замд Howo маркийн О / 44 настай, эрэгтэй/ жолоочтой бетон зуурмагийн миксер автомашин Mutsibishi Pajero, Nissan Datsun, Honda insight, Hyundai starex, Land cruiser, долоон Toyota Prius маркийн автомашинууд болон 3 айлын хашаа мөргөж, ослын улмаас 34 настай, эрэгтэй Э, 28 настай, эрэгтэй Э, 38 настай, эрэгтэй С, 38 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн осол гарлаа. Тухайн үед осол гаргасан миксер нь 8 куб бетон зуурмаг тээвэрлэж явсан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Санал болгох

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

Монголын Үндэсний олимпын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хурлаар Н.Түвшинбаярыг ерөнхийлөгчөөр, Ч.Наранбаатарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. 

20 минутын өмнө
Дуучин Билли Айлиш ирээдүй рүү захидал илгээдэг сайт бүтээжээ

Энэхүү сайт руу нэвтрэн ирээдүйн өөртөө зориулж урам зориг өгсөн захидал бичих боломжтой аж.

1 цагийн өмнө
“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.

1 цагийн өмнө
Японоос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна

Наймдугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт наймдугаар сарын 14-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

2 цагийн өмнө