Наадмын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төвүүд амарна

2020 оны 7 сарын 102020-07-10
Наадмын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төвүүд амарна

Энэ жил Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарир ажиллахаар болжээ. Харин Бөмбөгөр худалдааны төв хамгийн урт хугацаанд амрах бөгөөд энэ сарын 11-20-нд амрахаар төлөвлөсөн байна.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд амрахгүйгээр, ердийн цагийн хуваариар ажиллах юм.

Сүлжээ дэлгүүрүүдийн цагийн хуваарь

НОМИН супермаркетын салбар дэлгүүрүүд: Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарь буюу 08:45-22:00 цаг хүртэл ажиллана.

ИМАРТ сүлжээ дэлгүүр: Бүх салбар долдугаар сарын 9-10-нд 09:00-23:00 цагт ажиллахаар болжээ. Харин долдугаар сарын 11-нээс эхлэн энгийн цагийн хуваарь буюу 09:00-22:00 цагт ажиллана. 

ОРГИЛ худалдааны төвийн салбарууд: Долдугаар сарын сарын 15-ныг дуустал

  • Тусгаар тогтнолын ордон дахь Оргил худалдааны төв 09:00-22:00 цаг
  • Хороолол болон Амгалан дахь салбар 09:00-22:30 цаг
  • Энканто шилтгээн ба Зургаан буудал дахь салбар 09:00-23:00 цаг
  • Яармаг, Сонсголонгийн салбар 08:00-22:00 цаг
  • Зунжин, Налайх, Дархан дахь Оргил худалдааны төвийн салбар 09:00-23:00 цагт ажиллана. 

Оргил худалдааны төвийн бүх салбар долдугаар сарын 16-наас эхлэн тухайн салбарынхаа цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

САНСАР сүлжээ дэлгүүр: Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд тус сүлжээ дэлгүүрийн салбарууд ердийн цагийн хуваарь буюу 08:00-00:00 цагт ажиллана.

МИНИ сүлжээ дэлгүүр: Баяр наадмын амралтын өдрүүдэд 09:00-22:00 цаг буюу ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Худалдааны төвүүдийн цагийн хуваарь

НАРАНТУУЛ олон улсын худалдааны төв: Долдугаар сарын 11-16-нд амарна. Долдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.

ХАРХОРИН худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09:30-20:00 цагт ажиллана.

ДҮНЖИНГАРАВ худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10:00-20:00 цаг.

БӨМБӨГӨР худалдааны төв: Долдугаар сарын 11-20-нд амарна. Долдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 09:00-20:00 цаг. 

СОДОН БӨМБӨГӨР худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.

БАРС худалдааны төв: Долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-19:00 цагт ажиллаж эхэлнэ.

ХҮЧИТ ШОНХОР худалдааны төв: Долдугаар сарын 11-13-нд амарна. Долдугаар сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллаж эхэлнэ.  

ДА ХҮРЭЭ авто худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн энгийн цагийн хуваариар ажиллана. Да хүрээ захын ердийн цагийн хуваарь: 08:30-18:30 цаг.

Санал болгох

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

Монголын Үндэсний олимпын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хурлаар Н.Түвшинбаярыг ерөнхийлөгчөөр, Ч.Наранбаатарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. 

1 өдрийн өмнө
Дуучин Билли Айлиш ирээдүй рүү захидал илгээдэг сайт бүтээжээ

Энэхүү сайт руу нэвтрэн ирээдүйн өөртөө зориулж урам зориг өгсөн захидал бичих боломжтой аж.

1 өдрийн өмнө
“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.

1 өдрийн өмнө
Японоос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна

Наймдугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт наймдугаар сарын 14-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

1 өдрийн өмнө