Маргааш хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдыг уралдуулна

2020 оны 7 сарын 92020-07-09
Маргааш хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдыг уралдуулна

Төрийн наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбарын хорооны дарга Ж.Болдбаатар нар мэдээлэл хийлээ.

Тэрээр, "Эрлийз гурван насыг уралдуулах хүсэлтийг Шадар сайдад гаргасан байна. Ийм учраас монгол зургаан нас, эрлийз гурван насанд морь уралдуулна. Маргааш 07-11 цагт хязаалан нас уралдана, 12-14.30 цагт эрлийз дунд насны уралдаан болно. Шүдлэн насны морьдыг 15-18 цагт уралдуулна.

Долдугаар сарын 11-нд азарга 07 цагт, их нас 12 цагт, эрлийз дээд насны уралдааныг 14-19 цагт уралдуулна.

Долдугаар сарын 12-нд соёолон, даага, эрлийз бага насыг уралдуулна. Ингээд Хүй долоон худагтаа морь цоллоно. Үйлдвэрлэг байдал, сэрвээний өндрөөр морио ялгана. Хүүхдийн байгууллага хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангаж ажиллана.

Үндэсний баяр наадмыг таван телевизээр шууд дамжуулна. NТV, Монгол ТВ, Эх орон, Тв25, ETV-гээр морь дамжуулна. Иргэдийг очуулахгүй. Морь унаач хүүхдийг оруулахдаа халууныг нь үзнэ, эмч нар тэнд ажиллана, ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ.

Цар тахалтай холбоотойгоор зургадугаар сарын 29-нээс эхлээд хурдан морь унаач хүүхдийг бүртгэж эхэлсэн. Хүүхдийг даатгалд хамруулсан байх, эцэг эх асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авсан байхыг шаардаж байна. Уралдаанч хүүхдийн хувцас хэрэглэлийг 200 хүүхдэд тараасан, Таванбогдоос. Энэ жил дахиад үнэгүй өгөхгүй гэдгийг анхаараарай" гэв.

Цаашлаад, "Монгол морьдоос эрлийз морьдыг ялган уралдуулах ажлыг зохион байгуулна. Журмын дагуу сэрвээний өндөр, биеийн ерөнхий хэлбэрийг хэмжиж ялгана. Уяачдын холбоо, ХХААХҮЯ-наас гаргасан саналаар үүнийг зохион байгуулж байгаа. Сэрвээний өндөрт хүрэхгүй боловч эрлийз гэдэг нь биеийн галбираар мэдэгдэж байгаа эрлийз морийг монгол морьтой уралдуулахгүй.

Наадмын үеэр хотоос гарах чиглэлд замын хөдөлгөөнийг хаахгүй. Харин зам засвар, замын нөхцөл байдал, аюулгүй ажиллагаатай холбоотойгоор замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх, түр хаах зохицуулалт авна. Үүнийг тухай бүрт нь мэдээлнэ. Зохицуулагч ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Засгийн газрын 119 дүгээр тогтоолоор Хурдан морь уралдуулах дүрмийг 2005 онд баталсан. Энэ дагуу азарга соёолон 23, их нас 25, хязкаалан 27, шүдлэн 14, даага 11 км-т уралдана. Эрлийз дээд 13, дунд нас 17, бага нас км-т уралдуулдана" гэлээ.

 

Санал болгох

МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Түвшинбаяр  сонгогдлоо

Тэрбээр 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

4 цагийн өмнө
Монголчууд олимпийн аваргатай болсон өдөр

2008 оны наймдугаар сарын 14-ий үдэш монголчууд баяраа Сүхбаатарын талбайд тэмдэглэж байсан юм. 

8 цагийн өмнө
Олимпийн хорооны тэргүүнийг өнөөдөр сонгоно

Энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчид МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшсэн бол Дэд ерөнхийлөгчид Ц.Бат-Энх, Ч.Наранбаатар, Ж.Отгонцагаан, Г.Пүрэв-Очир нар нэр дэвшжээ. 

9 цагийн өмнө
24 настай аймгийн алдарт уяач, их эмч

Аймгийн алдарт уяач Э.Ариунзаяатай ярилцлаа.

8 өдрийн өмнө