"Apple"-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй

2020 оны 7 сарын 172020-07-17
"Apple"-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй

Apple компанийн хөгжүүлсэн үйлдлийн систем хортой кодоор халдварладаггүй тул хамгаалах программ хангамж суулгах шаардлагагүй гэсэн ойлголт хэрэглэгчдийн дунд байсаар ирсэн. Гэвч “macOS” үйлдлийн системд хортой кодын хамгаалалт хэрэгтэй болжээ.

Өнгөрөгч 7 хоногт ThiefQuest нэртэй шинэ төрлийн хортой код P2P үйлчилгээгээр дамжин тархдаг хууль бус программ хангамжуудаас илэрч эхэлсэн. Энэ код нь бусад хортой кодын адил товчлуурын даралтын мэдээлэл цуглуулах, удирдлага хяналтын сервертэй холбогдох, мэдээлэл дамжуулах гэх мэт тагнан турших функцтэй бөгөөд macOS төрлийн үйлдлийн системүүд гол хохирогч нь болоод байна. Одоогоор Р2Р үйлчилгээ үзүүлэгч Torrent цахим хуудсууд, Little Snitch, Mixed in Key, Ableton зэрэг программ хангамжаас уг код илэрчээ.

Уг код компьютероос сертификатын файл, бичиг баримт, текст файл, эх код төдийгүй цахим хэтэвчнээс цахим мөнгө олзлох чадвартай гэж мэдээлэл технологийн тэргүүлэх байгууллага “Bleeping Computer” үзэж байна.

Гэсэн хэдий ч хэрэглэгч хууль бус программ хангамж татан авч суулгахгүй бол хортой кодоор халдварлагдах магадлал бага тул энэ төрлийн хангамж хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Учир нь “macOS” үйлдлийн системийн хэрэглэгч нь хууль бус программ суулгахын тулд үйлдлийн системийн анхааруулгыг унтрааж, аюулгүй байдлын горимыг идэвхгүй болгох шаардлагатай болдог байна.

Эцэст нь macOS үйлдлийн систем хортой кодын халдварт өртсөнөөр macOS үйлдлийн системийн аюулгүй байдлын талаарх тогтсон ойлголт нэгэнт өөрчлөгдөж уг үйлдлийн систем Windows-ийн нэгэн адил хортой кодын бай болж эхэлж байна.

Эх сурвалж:

https://www.wired.com/story/new-mac-ransomware-thiefquest-evilquest/

https://www.bleepingcomputer.com/news/security/the-week-in-ransomware-july-3rd-2020-yes-macs-need-antivirus/

Санал болгох

Цусан дахь сахарын хэмжээг хянах глюкозон ээмгийг бүтээжээ

Ээмгээ ухаалаг гар утастайгаа холбож үүгээр дамжуулан цусан дахь сахарын хэмжээгээ хянах боломжтой.

1 сарын өмнө
Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа танилцууллаа

Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн этгээдийг оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх ба өнөөдрийн байдлаар программ хангамжийн гүйцэтгэл 75 хувьтай байгааг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

1 сарын өмнө
Худалдааны сайт, мобайл аппликэйшнаар луйвардах нь ихэсч байна

Судалгаанаас харахад кибер аюулгүй байдлын мэргэжил нь дэлхийн хэмжээнд эрс өсч, одоогоор энэ салбарт ажиллаж буй 3.5 сая хүн болж, өнгөрсөн жилийн тооцооноос 25 хувиар өссөн байна. Дэлхийн хэмжээнд ажиллах хүчний хомсдол буурч байгаа бөгөөд өнгөрсөн онд мэдээлэгдсэн 4.7 сая хүн амын хомсдолоос 3.12 сая болж буурчээ. Энэ салбарт ажил эрхлэх нь АНУ-д ойролцоогоор 41%, дэлхийн хэмжээнд 89% -иар өсөх шаардлагатай байгааг харуулж байна.

2 сарын өмнө
Wi-fi төхөөрөмжөө унтрааж заншвал толгой өвдөх, нойргүйдэх, чих шуугих нь багасна

 Wi-fi технологийн төхөөрөмжөөс ялгарсан цацраг нь биетийн атомыг иончлох хэмжээний энерги агуулаагүй байдаг. Төхөөрөмжөөс ялгардаг цацраг нь ионжоогүй хэдий ч энэ нь аюулгүй гэсэн үг биш юм. Учир нь ионжоогүй цацрагт хүний бие удаан хугацаанд өртвөл сөргөөр нөлөөлж эхэлдэг.

2 сарын өмнө