Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор Монгол Улсын иргэн Б мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон.
Тэрээр мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг амны хаалтны дунд нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлсэн байна.
Уг хэргийг тагнуулын байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу энэ сарын 10-ны өдөр илрүүлсэн бөгөөд хэргийг шалгаж байгаа юм.