Д.Загджав ШШГЕГ-ын даргаар очиж, генерал зүүх үү

14
2020 оны 7 сарын 212020-07-21
Д.Загджав ШШГЕГ-ын даргаар очиж, генерал зүүх үү

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Засгийн газрын маргаашийн хуралдаанаар шинэ даргатай болох гэж байгаа сурагтай. Учир мэдэх хүний яриагаар тэр нь МАН-ын ахмад гишүүн Д.Загджав.

Д.Загджавын тухайд 1964 онд Ховдод төрсөн, 56 настай. 2000-2008 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаар, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр, дараагаар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга, өмнөх Засгийн газарт Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллажээ.

Интернэтээс түүний бэлтгэл дэд хурандаа, хурандаа цолтой зургуудыг олж болно. Тэр 1985 онд НАХЯ-ны Цэргийн дээдийг төгсөөд 1987 онд хүртэл Дорноговь аймагт хоёр жил цагдаагаар ажиллажээ. Өөр цагдаад, зэвсэгт хүчинд алба хаасан намтаргүй. Зэвсэгт хүчний жанжин штабын ямар даргын хэзээний тушаалаар хурандаа зүүсэн нь мэдэгддэггүй.

90142832_1297331637129221_1907242822642171904_n.jpg
Дэслэгч цолтой байсан тэрээр Энхтайван найрамдлын холбооны ерөнхийлөгчийн ажилдаа заримдаа дэд хурандаа цол зүүдэг байв.

МАН ялах бүртээ Д.Загджавт өөрийнх нь санаачилгаар, заримдаа бусдын санаачилгаар албан тушаал өгч байжээ. Эх сурвалжийн яриа үнэн бол одоо бүр төрийн тусгай албан тушаалтай болж магадгүй болов.

ШШГЕГ бол ирэх онд 100 жилийн ойгоо тэмдэглэх, улсын хэмжээнд 3000 гаруй албан хаагчтай Засгийн газрын агентлаг. ШШГЕГ-ын дарга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол генералын мөрдэстэй байхаар сүүлд хуульчлагдсан. Одоо ажиллаж байгаа Д.Дамдинцэрэн 30-аад жил энэ системд ажиллаж, хараахан генерал цолоо зүүгээгүй байхад 30-аад жил намд зүтгэсэн Д.Загджав албыг нь аваад генерал зүүх шударга уу.

Өмнө нь ШШГЕГ-ын даргыг хууль, хүчний байгууллагын гаднаас томилж байсангүй. Гадны гэж гоочилж байсан МоАХ-ны Б.Билэгт хүртэл тагнуул, цагдаагийн даргаар ажиллаж, бэлтгэгдсэн хойноо энэ агентлагийг удирдаж байлаа. Гэтэл МАН 2021 онд тохиох 100 жил, ХЗДХЯ байгуулагдсаны 100 жилийн босгоо элээхийн өмнө улстөрчийг ШШГЕГ-ын даргаар томилох болсон нь дуулдаж байна. Дарга солигдвол дагалдаад газар, хэлтсийн дархга, харьяа хорих анги, цагдан хорих байрны дарга, нягтлангууд солигдож эхэлдэг. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр Д.Загджавыг ШШГЕГ-т ирэх сургаар салбарынхан нь бужигнаж эхэллээ.

Мэргэжлийн байх ёстой ШШГЕГ-ын даргын томилгоог салбарын сайд нь мэдээд байна уу, Ерөнхий сайдын зөвлөх мэдээд байна уу, МАН-ын Удирдах зөвлөл мэдээд байна уу.

Санал болгох

С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2020.09.30) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг хүлээн авч уулзав.

3 цагийн өмнө
"Симфони найрал хөгжим", "Морин хуурын чуулга"-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

4 цагийн өмнө
Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа

“Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа.

5 цагийн өмнө
Т.Доржханд: ХҮН-ыг сонгууль оролцуулахгүй байх энэ ажиллагааны ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэж хардаж байна

ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцохыг түдгэлзүүлсэн асуудлаар тус нам Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

5 цагийн өмнө