Бэлтэсийн голд автомашинтайгаа живсэн таван иргэний цогцсыг олжээ

2020 оны 7 сарын 202020-07-20
Бэлтэсийн голд автомашинтайгаа живсэн таван иргэний цогцсыг олжээ

Энэ сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Бэлтэсийн ам дахь Бөштигийн рашаанаас сумын төв рүү автомашинаар зорчиж явсан иргэд Бэлтэсийн голын усанд живж, сураггүй алга болсон билээ.

Тодруулбал, “Ланд круйзер-80” автомашинд 4-49 насны зургаан хүн сууж явсан бөгөөд автомашин урсах явцад 26 настай, хөл хүндтэй бүсгүй машинаас бууж, явганаар гол гатласан байна. Тэрбээр Хатгал тосгоны Онцгой байдлын хэлтэст дуудлага өгчээ.

Улмаар долдугаар сарын 17-ны өдрийн 09.40 цагт дөрвөн настай Т-ын цогцос автомашины тээшнээс тус аймгийн Онцгой байдлын болон Цагдаагийн газрын алба хаагчид, ЗДТГ-ын ажилтнууд гаргажээ.

Мөн 49-тэй Б, 48-тай С, 20-той Б, 10 настай Б-гийн цогцсыг ослын цэгээс 6-13 км-ийн зайтай газраас олсон байна. 

 

Санал болгох

Хонь, ямааны махыг дулааны аргаар боловсруулж экспортолно

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч танилцуулга хийлээ. Монгол Улс, бусад улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны тоо хэмжээний тухай байлаа.

4 минутын өмнө
"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

3 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

5 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

6 цагийн өмнө