Цагдаа хотхоны 9 давхарын салхивчны хонгилд хүн унаж, нас баржээ

2020 оны 7 сарын 242020-07-24
 Цагдаа хотхоны 9 давхарын салхивчны хонгилд хүн унаж, нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа хотхоны баригдаж буй 12 давхар барилгын 9 давхрын салхивчны хонгилд хүн унаж нас баржээ.

Улмаар тухайн иргэнийг гаргах боломжгүй байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 20:50 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17 км замыг туулан 21:09 цагт очсон байна. 

Тэд “ТЭББ” ХХК-ийн гэрээт ажилтан Архангай аймгийн харьяат 18 настай эрэгтэй Д-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Ууганбаяраар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлж өгчээ.

Санал болгох

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

Орон нутгийн ИТХ-ын хурлын сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдана.

12 цагийн өмнө
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

Аравдугаар сарын 1-нээс эхлэн бүх эмнэлгүүдийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангуудад олгохоор болсон билээ.

13 цагийн өмнө
Алтай Таван богдод аялж яваад цасанд боогдсон иргэдийг уулнаас эсэн мэнд буулгажээ

Мөн унаж авсан тээврийн хэрэгслийнх нь  шатахуун дууссан байжээ. 

13 цагийн өмнө
“Атлетик 220” клуб анх удаа Үндэсний Дээд Лигийн аварга боллоо

Монголын хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Үндэсний Дээд Лиг" 07-р сарын 01-ээс 09-р сарын 27-ны хооронд үргэлжлэхэд “Атлетик 220” клуб аваргын цомыг анх удаа өргөлөө.

15 цагийн өмнө