Д.Баярсайханы хоёр жилийн ялыг Дээд шүүх баталгаажуулав

1
2020 оны 7 сарын 272020-07-27
Д.Баярсайханы хоёр жилийн ялыг Дээд шүүх баталгаажуулав

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оноосон.

Мөн Г.Тогтохбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих, Л.Чинбатад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох, Д.Ганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Мөн Б.Цэндсүрэнд Эрүүгийн хуулийн 22.1 зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих, М.Болортуяад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 120 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан аж.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шинжиан Шинфан компанид албан тушаал хашиж байсан Сун Гуан Чинд 2 жил хорих, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сар хорих ял оногдуулж, Ц.Энхтунгалагт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан юм. Харин Б.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд М.Болортуяад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсныг 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, зүйлчлэл өөрчилсөнтэй холбогдуулан 120 сая төгрөгөөр торгох ялыг 20 сая төгрөг болгосон байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Г.Тогтохбаатарт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг 10 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгчдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Санал болгох

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргийг хаажээ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман, “Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан зарим хүнийг шалгаж байна” гэсэн мэдээлэл хийж байв.

10 өдрийн өмнө
Сүмо Д.Батбаярын яриаг эвлүүлж, мөрдөж мөшгөсөн Ц.Алтанцагт 4 жилийн ял оноожээ

Шүүхээс шүүгдэгч Ц.Алтанцагийг “...хохирогч Д.Кёкүшюзан Батбаяр, хохирогч Б.Цэрэндорж нартай “эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж уулзах үедээ нууцаар бичлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн, бичлэгүүдээ эвлүүлж хохирогч нараас эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Алтанцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

2 сарын өмнө
"Жи тайм" сүлжээний Э.Оюунчимэгийн гомдлыг хэлэлцэхээр боллоо

Түүнд анхан шатны шүүх таван жилийн ял оноосон. “Жи тайм корпорейшн” ХХК нь 11398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11 мянга 398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгаа ажээ.

2 сарын өмнө
QR зөвшөөрөл хуурамчаар хийсэн этгээдийг цагдаагаас шалгаж байна

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18  чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг нь автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглосон.  Харин зөвшөөрөгдсөн салбарынхан QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр тээврийн хөдөлгөөнд оролцох эрхтэй юм. 

2 сарын өмнө