О.Рэнцэншарав: Морин поло спорт монгол хүүхдэд яг тохирно

2
2020 оны 7 сарын 272020-07-27
О.Рэнцэншарав: Морин поло спорт монгол хүүхдэд яг тохирно

"Чингис хаан" поло клубын тамирчин О.Рэнцэншаравтай ярилцлаа.

 - Сайн байна уу? Та поло спортоор хичээллээд хэдэн  жил болж байгаа вэ? Морин поло спортоор хичээллэх болсон шалтгаан тань юу вэ?

Анх 2008 онд поло спортоор хичээллэж эхэлсэн түүнээс хойш 11 жил болжээ.

Пологоор хичээллэхэд морьтой маш сайн харьцаж сурна,морь сайн унадаг болно. Үүнээс гадна авхаалж самбаа, анхаарал төвлөрүүлж, тэсвэр тэвчээртэй болгож, бие бялдрын хөгжилд тустай учраас би энэ спортоор хичээллэх болсон.

- Таны харьяалагддаг “Чингис хаан поло” клуб хэдэн онд байгуулагдсан бэ. Поло спортоор хичээллэж эхэлснээсээ хойш гаргасан амжилтуудынхаа талаар дурьдвал?

Чингис хаан морин поло клуб анх Өвөрхангай аймгийн Хархорин сумын хөшөөн дэнж гэдэг газар 1998 онд байгуулагдсан.

Миний хувьд анх 2012 онд Германд болсон өсвөрийн аваргын тэмцээнд түрүүлээд  2017, 2018 онд Шинэ Зеландад болсон өсвөрийн аваргад түрүүлж байсан. Тэрний дараа 2019 онд Шинэ Зеландад болсон өсвөрийн аварга тэмцээний шилдэг тоглогч болж байсан. Монголдоо гэвэл 2018, 2019 онд Чингис хаан поло тэмцээний цомын төлөөх тэмцээнд түрүүлж байсан удаатай.

No photo description available.

- Поло спорт  их эрсдэлтэй гэмтэл авах аюултай спортын тоонд ордог. Тамирчдын аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ? 

- Аюулгүй байдлыг тодорхой хэмжээгээр хангадаг. аюулгүй байдлыг хангах үүднээс Хувцас хэрэглэл  зэрэг нь тусгайлан хийгдсэн байдаг. 

Чингис хаан поло клуб тамирчдынхаа эрүүл мэнд цалин хөлс хувцас хэрэглэл, морьд зэргийг өөрсдийн санхүүгээр гаргадаг. 

- Чингис хаан поло клубийн гаргаж байсан амжилтын түүхээс?

- Манай тамирчид Монголдоо болон гадаад руу явж тэмцээн уралдаанд оролцдог. Жил ирэх тусам манай тамирчдын чанар чансаа сайжирж байгаа. 2012 онд  олон улсын тэмцээнд Хятадын өндөр зэрэглэлийн баг тамирчдыг 8:4 харьцаатай буулган авч шуугиан дэгдээсэн.

Ер нь морин поло спорт Монгол хүүхэд хичээллэхэд маш тохиромжтой гэж би боддог.

- Цаашдын ирээдүйн зорилго тань юу вэ? Энэ спортоор үргэлжлүүлэн хичээллэх үү? 

- Морин поло спортыг Монголд төдийгүй дэлхийд улам ихээр таниулж, мэргэшсэн өндөр зэрэглэлийн баг тамирчдыг бэлтгэж гаргахын төлөө полод насаараа л зүтгэнэ гэж боддог.

- Поло спортоор хичээллэж сурах сонирхолтой байгаа  хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна? 

- Хэрвээ энэ спортыг сонгож байгаа бол тууштай тэвчээртэй байж, морь сайн унаж сурах хэрэгтэй гэж хэлье.

М.Ачиймаа

Санал болгох

А.Туяа: Эрчүүдийг хүлээх хэрэггүй, түрүүлж хайраа илчил

"Single ladies-4" уран сайхны кино хэдхэн хоногийн дараа нээлтээ хийнэ. Бид киноны гол дүрийн жүжигчин А.Туяатай цөөн хором ярилцлаа. Тэрээр 30 насны ганц бие эмэгтэйн дүрийг гаргаж байгаа бөгөөд энэ удаагийн цувралд эсрэг дүрд тоглосон байна. 

4 өдрийн өмнө
Жули: Гэр хороололд англи хэлний сургууль байгуулна

Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж буй Вэлүү сангийн тэргүүн Жулитай ярилцлаа. Тэрээр Англи хэлний багш мэргэжилтэй, Канад улсын иргэн бөгөөд анх 2010 онд оюутолгойд ажилладаг нөхрөө даган Монголд ирж байжээ. Үүсгэн байгуулсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийнхээ санхүүжилтийг олохын тулд хамгийн урт морин аяллыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Коронавирусийн улмаас ганцаараа аялахаар болсон байна. Мөн Монгол хүүхдүүдээ бодон бодон иржээ. Монголд ирж тусгаарлалтаас гараад удаагүй байх үед нь бид ярилцсан юм.

5 өдрийн өмнө
Д.Халтархүү: Жолооны ард суухаар насаа мартчихдаг

Арван найман настайгаасаа 50 гаруй жил жолоо барьж яваа ануухан буурай Д.Халтархүүтэй ярилцлаа. Тэрээр тээврийн жолооч мэргэжилтэй бөгөөд тэтгэвэрт гарсан ч жолооноосоо гар салгалгүй автомашин унаж, хүүхдүүдээсээ гуйхгүй ажлаа амжуулж яваа сүйхээтэй эмээ юм. Өдгөө 75 насыг зооглож байгаа бөгөөд таван хүү хоёр охинтой. Тэдгээрээс нь 17 ач зээ гарсан байна. Түүний нөхөр мөн тээврийн жолооч байсан бөгөөд хамтдаа холын тээвэрт явдаг байжээ.

6 өдрийн өмнө
Ж.Баянмөнх: Толинд хараад өөртөө таалагдахгүй байгаа бол юу идэж байгаадаа л анхаар

Би анх 60 кг байсан. 115 кг болж үзсэн. Одоо миний хэвийн хэмжээ 95кг. Би 55кг-аар хэлбэлзэж үзсэн. Энэ бүгд ерөөсөө л хооллолттой холбоотой юм.

13 өдрийн өмнө