Сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид энэ долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөнө

2020 оны 7 сарын 292020-07-29
Сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид энэ долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөнө

2020 оны Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Сонгуульд өрсөлдөх төрийн  жинхэнэ албан хаагчид энэ долоо хоног буюу долдугаар сарын 31-ний дотор албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх учиртай. 

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т "Төрийн жинхэнэ албан хаагч ... аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ... төрийн албанаас чөлөөлөгдсөн байна" гэж заасан байдаг. Тиймээс сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид хуульд заасан хугацаанаас өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Энэ нь тухайн иргэн төрийн албанаас өөрийн сонголт, санаачилгаар чөлөөлөгдөж байгаа үйлдэл юм. 

Мөн төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохгүй бөгөөд төрийн жинхэнэ албанд эргэж орох тохиолдолд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөн хамгийн өндөр оноо авч зохих журмын дагуу нэр дэвшүүлсний үндсэн дээр уг албан тушаалд томилогдох эрх шинээр үүсэх болно.

Сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгожээ. Мөн иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож гэж зохицуулсан байна. Харин санал хураалтыг "22.00" цагт дуусгавар болгохыг "20.00" цаг гэж өөрчилсөн юм.

 

Санал болгох

С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.  Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.

3 өдрийн өмнө
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

3 өдрийн өмнө
О.Батханд: Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас жагсаалд оролцоогүй

Дээрх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар ч оролцоо байхгүй гэдгийг баттай хэлье. Тиймээс нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандаж байна.

3 өдрийн өмнө