Ц.Оюунгэрэл: Онц байдал гэж зарлаад долоон сар болж байхад хил дээр ганц ч гэр байхгүй байна

5
2020 оны 7 сарын 302020-07-30
Ц.Оюунгэрэл: Онц байдал гэж зарлаад долоон сар болж байхад хил дээр ганц ч гэр байхгүй байна

Чех улсад суралцдаг оюутан ОХУ-ын хилээр нэвтэрсэн боловч Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй хоёр хонолоо. Тухайн оюутан охины асуудалд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Онц байдал гэж зарлаад долоон сар болж байхад хил дээр ганц гэр байхгүй, ганц тест хийхгүй, ганц хүн аргаа бараад тэмцээд ирэхэд угтаж авах бэлтгэлгүй байна гэдэг нээрээ арай л юм аа!!! Гэтэл монгол хүн бүр эх орондоо эргэж ирэх эрхтэй! Татаж авч чадахгүй бол тэмцээд зүтгээд ирэх эрхтэй!

Хүний наад захын эрх байдаг. Суух сандал, жорлон, дулаан байх булан өрөө... Эх орныхоо хил дээр ирсэн охинд энэ наад захын эрхийг нь эдлүүлж угтаж аваад, УОК-т мэдэгдээд хааш явахыг нь хуваарилуулж авч болно. Ийм наад захын эрх эдлүүлэх талбай бүх улсын хил дээр байдаг шүү дээ" гэсэн байв

Санал болгох

"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

2 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

4 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

5 цагийн өмнө
Г.Загдаа нарт холбогдох хэргийг ирэх сарын 8-нд хэлэлцэнэ

2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ.

5 цагийн өмнө