Хахууль авсан шүүгчид 2 жилийн ял оноов

2020 оны 7 сарын 302020-07-30
Хахууль авсан шүүгчид 2 жилийн ял оноов

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа. Дээрх хүмүүс Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудалд нэр холбогдсон байдаг.

Шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/ -д зааснаар 2 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдууллаа.

Мөн шүүгдэгч Ц.Өнөрцэцэгээс 20.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Санал болгох

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргийг хаажээ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман, “Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан зарим хүнийг шалгаж байна” гэсэн мэдээлэл хийж байв.

10 өдрийн өмнө
Сүмо Д.Батбаярын яриаг эвлүүлж, мөрдөж мөшгөсөн Ц.Алтанцагт 4 жилийн ял оноожээ

Шүүхээс шүүгдэгч Ц.Алтанцагийг “...хохирогч Д.Кёкүшюзан Батбаяр, хохирогч Б.Цэрэндорж нартай “эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж уулзах үедээ нууцаар бичлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн, бичлэгүүдээ эвлүүлж хохирогч нараас эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Алтанцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

2 сарын өмнө
"Жи тайм" сүлжээний Э.Оюунчимэгийн гомдлыг хэлэлцэхээр боллоо

Түүнд анхан шатны шүүх таван жилийн ял оноосон. “Жи тайм корпорейшн” ХХК нь 11398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11 мянга 398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгаа ажээ.

2 сарын өмнө
QR зөвшөөрөл хуурамчаар хийсэн этгээдийг цагдаагаас шалгаж байна

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18  чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг нь автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглосон.  Харин зөвшөөрөгдсөн салбарынхан QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр тээврийн хөдөлгөөнд оролцох эрхтэй юм. 

2 сарын өмнө