Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа

2020 оны 7 сарын 302020-07-30
Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд Б.Энхбаяр, Т.Энхтүвшин, нарийн бичгийн даргаар Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Хатантуулын бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан. 

Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлгүүдэд бэлтгэх, холбогдох асуудлаар өнөөдөр (2020.07.30) өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдав. Хуралдаанд  төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан болон Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх яам, агентлагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нараас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох

Ч.Хүрэлбаатар ₮3.8 их наядын алдагдалтай төсвийн тодотголын төслийг өргөн барьжээ

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсанаар нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр байна

1 цагийн өмнө
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”  болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

1 цагийн өмнө
Хятад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд тус улс руу буцах хүсэлтээ ГХЯ-д гаргажээ

БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн авчээ.

7 цагийн өмнө
Саудын Арабаас зургаан иргэнээ авчрахад дэмжлэг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Араб-д байгаа зургаан монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

9 цагийн өмнө