Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар НХХЯ-нд ажиллалаа

2020 оны 7 сарын 302020-07-30
Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар НХХЯ-нд ажиллалаа

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын гишүүд  энэ оны хавар /2020.05.13/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.  Уг хуулийн төслийг энэ удаагийн Парламент хэлэлцэн батлах учиртай. Өнөөдөр /2020.07.30/ УИХ-ын гишүүн Н.Учрал, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг нар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.

 

ХНХ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нийгмийн даатгалын тогтолцоо, тулгамдаж буй асуудал, статистик тоон мэдээлэл зэргийг УИХ-ын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгад УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон яамны зүгээс боловсруулсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн ижил болон ялгаатай талуудын харьцуулсан судалгаа багтсан байв.

 

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд санаачилгатай ажиллаж, нийгмийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийж, гарц гаргалгааг гарган, хуулийн төслийг өргөн барьсан гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо. Тэрбээр Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл тэтгэврийн реформын эхлэл болж, цаашид Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьж, УИХ хэлэлцэн баталснаар уг салбарт цогц шинэчлэл хийгдэж, дэвшил гарна гэдэгт найдаж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хууль өөрчлөгдөх ёстой. Энэ хуультай тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг уялдуулж, оновчтой шийдэх нь чухал гэдгийг тэмдэглэлээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тэтгэврийн шинэчлэлийг зөв хийхийн тулд УИХ, Яам нягт хамтран ажиллаж, нэгдмэл байр сууриар асуудалд хандах, иргэд, судлаачид, эрдэмтдийн санал бодол, гаднын туршлагыг сайтар судлах нь зөв гэдгийг хэллээ.

 

Нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийхдээ хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих зарчмыг баримтлах нь зүйтэй гэдэгт УИХ-ын гишүүд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан санал нэгтэй байгаа бөгөөд үүний төлөө нэгдэн ажиллахаа илэрхийллээ. УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн даатгалын багц хуулиуд болон Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсэг хуралдана

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимд;

1 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: УОК-оос хөл хорио тогтоовол ЭЕШ-ыг хойшлуулна

Халдвар авсан 2000 гаруй хүүхдээс цахимаар авахаар судалж байна. Харин УОК-оос хөл хорио тогтоовол ЭЕШ-ыг хойшлуулахаар өөр аргагүй.

2 өдрийн өмнө
Цахим НААДМЫГ есдүгээр сард тэмдэглэхээр яригдаж байна

Цахим наадмыг хойшлуулах эсэхийг  ирэх даваа гарагт УОК болон Засгийн газрын хурлаар эцэслэнэ. 

3 өдрийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга Ноён уулыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай 81 дүгээр зарлигийг гаргалаа. 

3 өдрийн өмнө