АН-ын удирдлага Дотоод сонгуулийн хорооныхоо эсрэг мэдэгдэл гаргажээ

2020 оны 7 сарын 302020-07-30
АН-ын удирдлага Дотоод сонгуулийн хорооныхоо эсрэг мэдэгдэл гаргажээ

Ардчилсан нам дотор Дотоод сонгуулийн хороо хэмээх үндсэн дүрэмд нь заасан бүтэц бий. Өнөөдөр АН өөрийнхөөө Дотоод сонгуулийн хорооны эсрэг мэдэгдэл гаргажээ.

Энэ талаар Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан мэдээлэл хийлээ. Тэрээр, "Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр Үндэсний бодлогын хорооны 340 хүний суудалд ротаци явуулах хугацааг товлон зарлах тухай 27 дугаар тогтоол гаргасан байна. ДоСХ зохион байгуулах үүрэгтэй болохоос тов зарлах эрхгүй. Товыг Үндэсний бодлогын хороо зарлах дүрэмтэй. Ер нь Дотоод сонгуулийн хороо энэ намыг сонгуулийн өмнө хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байна. Энэ асуудалд хариуцлага тооцно. Аравдугаар сарын 15-нд орон нутгийн сонгууль болно. Үүнээс өмнө ротаци явуулах шаардлагагүй" гэв.

АН-ын үндсэн дүрмээс:

    • Ардчилсан нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд:
3.10.1.1.     Намын Дарга, Дэд дарга, намын ЕНБД-ыг огцорсонд тооцно. Намын Дарга, Дэд дарга, намын ЕНБД болон  тухайн үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй.
3.10.1.2.     Намын Үндэсний Бодлогын Хороо /цаашид “ҮБХ” гэнэ/ нь УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуралдаж дараах шийдвэрийг гаргана.
3.10.1.2.1.   Намын Дарга, Дэд дарга, ЕНБД нарын огцорсныг ҮДХ-оос ажлын 5 хоногт багтаан албажуулсаныг мэдээлэх;
3.10.1.2.2.     Намын Их хурлыг УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 90 хоногт багтаан хийхээр товлох;
3.10.1.3.   ДоСХ-ноос сонгуульд амжилтгүй оролцсон тойргуудад ҮБХ-ны гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулна.
3.10.1.4.   Дотоод сонгуулийн хорооноос Намын даргын сонгуулийг дүрмийн хүрээнд зохион байгуулах;
116253497_3158602727562063_6387235335778091964_n.jpg

Мөн АН-аас өнөөдөр Үндэсний бодлогын хорооны хурлаа наймдугаар сарын 3-ны 17 цагт зохион байгуулах тов зарлажээ.

Энэ удаагийн ҮБХ-ны хурлаар УИХ-ын сонгуульд оролцсон тайлан, Дотоод сонгуулийн хорооны шийдвэр, АН-ын Их хурлын тов, хэлэлцэх асуудал болон бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Санал болгох

Ч.Хүрэлбаатар ₮3.8 их наядын алдагдалтай төсвийн тодотголын төслийг өргөн барьжээ

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсанаар нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр байна

2 цагийн өмнө
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”  болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

3 цагийн өмнө
Хятад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд тус улс руу буцах хүсэлтээ ГХЯ-д гаргажээ

БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн авчээ.

8 цагийн өмнө
Саудын Арабаас зургаан иргэнээ авчрахад дэмжлэг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Араб-д байгаа зургаан монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

10 цагийн өмнө