"Халдвартай Франц иргэн таксины жолоочийг маскаа зүүхийг шаардсан учир манайд халдвар тархаагүй"

1
2020 оны 7 сарын 312020-07-31
"Халдвартай Франц иргэн таксины жолоочийг маскаа зүүхийг шаардсан учир манайд халдвар тархаагүй"

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Улсын хэмжээнд өчигдөр 249 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Манай улсад коронавирусийн 291 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс 225 хүн эдгэрч гарсан. Одоо ХӨСҮТ-д 66 хүн эмчилгээнд байна. 62 хүний биеийн байдал хөнгөн, 3 хүний биеийн байдал хүндэвтэр, 1 хүний биеийн байдал хүнд байна.

Мөн нэгэн таксны жолооч сайхан мэдээ бидэнд дуулгалаа. Манай улсад батлагдсан коронавирусийн анхны тохиолдол болох Франц улсын иргэн такси барьжээ. Гэтэл таксины жолооч маск зүүгээгүй байсан учир "та маскаа зүү. Маскаа зүүхгүй бол би таны таксинд суухгүй" гэсэн байна. Харин тухайн жолооч Франц иргэний тавьсан шаардлаыг хүлээж авч, маскаа зүүгээд түүнийг очих газарт нь хүргэж өгчээ. Тэгэхээр маск бол үнэхээр хамгаалж чадаж байгаагийн бодит жишээ юм. Тиймээс та бүхэн минь маскаа тогтмол зүүгээрэй" гэсэн юм. 

Санал болгох

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

Монголын Үндэсний олимпын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хурлаар Н.Түвшинбаярыг ерөнхийлөгчөөр, Ч.Наранбаатарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. 

2 цагийн өмнө
Дуучин Билли Айлиш ирээдүй рүү захидал илгээдэг сайт бүтээжээ

Энэхүү сайт руу нэвтрэн ирээдүйн өөртөө зориулж урам зориг өгсөн захидал бичих боломжтой аж.

3 цагийн өмнө
“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.

3 цагийн өмнө
Японоос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна

Наймдугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт наймдугаар сарын 14-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

4 цагийн өмнө