Дорноговь аймгийн 14 суманд гудамжны номын сан аян өрнөж байна

2020 оны 8 сарын 32020-08-03
Дорноговь аймгийн 14 суманд гудамжны номын сан аян өрнөж байна

Өнгөрсөн оны зургадугаар сард Монголын анхны гудамжны номын сан Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд байрласан. Улмаар ном унших шинэ соёл түгж Дундговь, Ховд, Завхан, Хэнтий, Хөвсгөл, Дорнод,  Өмнөговь аймгийн Оюутолгой, Эрдэнэт хот гудамжны номын сантай болжээ.

Гудамжны номын санг ихэвчлэн хуучин хөргөгчийг будаж чимэглэж хийсэн байх бөгөөд уншихыг хүссэн номоо авч явах, уншсан номоо бусдадаа өгөх боломжтой.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Сайншанд хот гудамжны номын сантай болжээ. 

Бид уг аяныг зохион байгуулагч С.Бэрцэцэгтэй холбогдлоо. Тэрбээр "Дорнын манлайлагч төрийн бус байгууллагын сайн дурын клубийн оюутан залуу санаачилж аймгийнхаа 14 сумыг гудамжны номын сантай болгохоор зорьж байна. Бид Сайншанд хотын төвд 8 номын сан байрлуулахаар төлөвлөж байгаа.  Одоогийн байдлаар 5 номын сан бэлэн болсон. Бид 2 номын санг нь байрлуулсан. Мөн Айраг, Замын-Үүд суманд байрлууллаа. Бусад суманд хөргөгч болон номын хандив өрнөж байгаа. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн аянд оршин суугчид болон хүүхэд, залуучууд ахмад настай иргэд оролцож байна" гэсэн юм.

Айраг сумын номын сан

 

Замын-Үүд сумын номын сан

 

Сайншанд хотын номын сан

 

Санал болгох

Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хөдөлгөөн хязгаарлав

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн очиж, урьдчилсан байдлаар шинжилгээ авахад тарваган тахлаар өвчилсөн нь батлагдсан байна.

5 өдрийн өмнө
 Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллалаа

Энэ үеэрээ Тайшир усан цахилгаан станцаар зочилж, “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

7 өдрийн өмнө
Хэрлэнбаян-Улааны отрын бүсийг “цэгцлэх” ажлын хэсгийг байгууллаа

Малчид бэлчээр булаацалдах, үл ойлголцож маргаан үүсгэх, малын тоо толгой ихэссэнээр бэлчээрийн нөөц хомсдох зэрэг олон сөрөг тал бий болсон.

8 өдрийн өмнө
"Солонгон бүрхүүл"-ийнхэн орон нутагт өнгө нэмж байна

Есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн сургуулиудын хана болон хашаанууд дээр зураг зураг аж.

8 өдрийн өмнө