2820 гадаад ажилчны заримыг УИХ-ын гишүүдийн компани оруулж ирж байна

4
2020 оны 8 сарын 32020-08-03
2820 гадаад ажилчны заримыг УИХ-ын гишүүдийн компани оруулж ирж байна

 

Цар тахлаас шалтгаалж манай улс гадаадаас ажиллах хүч оруулахаа багагүй хугацаанд хойшлуулсан. Засгийн газраас сонгуулийн өмнөхөн 213 дугаар тогтоол гаргаж, 62 компанид гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрөл олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрчээ. Энэ дагуу КОВИД-19-өөс сэргийлэх дэглэм сахиулан нийтдээ 2820 ажилтан гадаадаас авчирч ажиллуулахаар болжээ. Дээрх ажилтнууд зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүчний салбарт ажиллахаас гадна дийлэнх нь барилга, барилгын материалын үйлдвэрийн салбарт ажиллахаар ирж байгаа юм.

С.Бямбацогтын компани.JPG

62 компаниас хамгийн олон хятад ажилчдыг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү С.Балжиннямын захирлаар нь ажилладаг Вестерн холд ХХК оруулж ирнэ. Тодруулбал, Засгийн газрын тогтоолын хавсралт ёсоор 280 ажилтан гадаадаас оруулж ирнэ. Тэдгээр нь Ховд аймгийн Буянт суманд Ховд эко цемент төслийн хүрээнд 259 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай барилгын материалын үйлдвэрийн барилга барих юм. Вестерн холд компанийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хөрөнгө орлогодоо мэдүүлдэг Алтай трэст, Ньюпрогресс групп үүсгэн байгуулжээ.

хятад ажилчид.JPG

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Ачлал трейд ХХК-ийн захиалгатай 120 ортой хавдрын эмнэлгийн барилга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах Энканто хотхон, мөн дүүргийн 10 дугаар хороонд Нью Тур ХХК-ийн барилга, Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын дахин төлөвлөлтийн Хөх сувд хотхоны барилга, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд Алтан жолоо констракшн компанийн үйлчилгээ конторын барилгын ажил гүйцэтгэхээр Жавхлант өргөө констракшн 90 ажилтан гадаадаас оруулж ирэх юм.

Тогтоолын дэлгэрэнгүйг хүргэе.

хятад8.JPG
гт

 

хятад7.JPG
хятад6.JPG
хятад5.JPG

 

хятад4.JPG
хятад3.JPG
хятад2.JPG
хятад1.JPG
хятад.JPG

 

Санал болгох

Их тэнгэрийн газар: АСЕМ дагасан 16 тэрбумын алдагдал

Ч.Сайханбилэг 2014 онд Ерөнхий сайдаар томилогдов. Түүний хуурай дүү, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Ч.Сайханбилэгийн туслах байсан Ж.Сансар нар 2015 оны нэгдүгээр сард “Шинэхэн групп” нэртэй компани байгуулав. Энэ гурав Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт удирдах албан тушаал хашсан намтартай. “Шинэхэн групп”-ийнхэн дараа жил нь Монголд болох АСЕМ-ын үндэсний хурлын цогцолбор, зочид буудал барих саналаа Засгийн газарт тавилаа. Ингээд зургаахан сарын настай компанид энэ ажлыг Ч.Сайханбилэг хариуцуулахаар болов.

2 өдрийн өмнө
2820 гадаад ажилчны заримыг УИХ-ын гишүүдийн компани оруулж ирж байна

Хамгийн олон хятадыг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын компани оруулж ирнэ. Мөн УИХ-ын гишүүн асан М.Билэгт, гишүүн Ж.Ганбаатар нарын бизнесийг босгохоор хятад ажилчид орж ирэх юм.

2 сарын өмнө
Капиталыг дампуурснаас хойш зээлээ төлөхөө больсон бизнесмэнүүд

123.0 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй 377 зээл байна. Эдгээр зээлүүдэд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд хийгдэж байгаа болно” гэв.

3 сарын өмнө
Opendata: Гишүүн Ж.Батзандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани

Галсанжамцын Аюулгүй гэж хэн бэ. Өсөхжаргалын Энхбат, Санжжавын Амарсайхан, Галсанжамцын Аюулгүй гурав бол Ж.Батзанданг Сүхбаатарын талбайд жагсаалч байхад Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнд нь хамт байсан найзууд. Одоо С.Амарсайхан, Г.Аюулгүй нар Ж.Батзандангийн зөвлөх. Ж.Батзандан гишүүн парламентад суудалгүй Шударга иргэдийн нэгдсэн намын дэд даргаараа Г.Аюулгүй, С.Амарсайхан нарыг тавьжээ.

7 сарын өмнө