Есөн дүү, бяцхан охиноо өсгөж буй Б.Ариунболорт "Ангууч" байрны мөнгөнд хандив цуглуулж өгчээ

1
2020 оны 7 сарын 312020-07-31
Есөн дүү, бяцхан охиноо өсгөж буй Б.Ариунболорт "Ангууч" байрны мөнгөнд хандив цуглуулж өгчээ

Есөн дүү, бяцхан охиноо ганцаараа өсгөж буй  21 настай Б.Ариунболорт Ангууч буюу Б.Баттөр гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ. 

106412771_762147607866283_4011607664345100554_n.png

Тэрбээр энэ сарын 29-нд “Скай ресорт”-д болсон төрсөн өдрийнхөө үеэр “Almighty” нэртэй сайн үйлсийн аян зохион байгуулж, цугларсан хандивын мөнгөө Б.Ариунболорт өгсөн байна. 

Түүний зохион байгуулсан сайн үйлсийн аянд  олон хамтлаг, дуучин, найз нөхөд нь нэгджээ. Тухайлбал загвар өмсөгч Б.Цэрэндолгор, түүний найз залуу хөтлөгч Кай хамтарч төрсөн өдрөө зохион байгуулсан. Мөн дуучин Ука, 168, Dondior, DJ Una, The Colors, Anu Dol, Lil Thug-E, Fla зэрэг уран бүтээлчид үнэ төлбөргүй тоглолтоо зохион байгуулжээ.

Image may contain: 7 people, text that says 'THE COLORS UKA DON DIOR 168 E ANU DOL ARISTOCATS ANU DOL 0 SODOO AROFTHE TUKS orxиT TMK LWK GORI DEEZ UNA UNA'

Анх Х.Мөнхжин найзтайгаа хамтарч уяачдын гаргасан уриалгыг дэмжиж, хандивын аян эхлүүлсэн байна. Төрсөн өдрийн арга хэмжээнээс өмнө тэдэнд 27 сая төгрөг цугласан байсан бол энэ мөнгө арга хэмжээний хүрээнд гурван өрөө байрны мөнгө хүрсэн гэж түүний ойр тойрныхон бичсэн байна. 

Санал болгох

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

Монголын Үндэсний олимпын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хурлаар Н.Түвшинбаярыг ерөнхийлөгчөөр, Ч.Наранбаатарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. 

1 цагийн өмнө
Дуучин Билли Айлиш ирээдүй рүү захидал илгээдэг сайт бүтээжээ

Энэхүү сайт руу нэвтрэн ирээдүйн өөртөө зориулж урам зориг өгсөн захидал бичих боломжтой аж.

1 цагийн өмнө
“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.

2 цагийн өмнө
Японоос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна

Наймдугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт наймдугаар сарын 14-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

2 цагийн өмнө