Оросын Засгийн газрын тэтгэлэгт орон нутгийн залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ

2020 оны 7 сарын 312020-07-31
Оросын Засгийн газрын тэтгэлэгт орон нутгийн залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд, шинээр томилогдсон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд баяр хүргэж, Монгол-Оросын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, сүүлийн жилүүдэд манай хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа илүү өргөжиж, шинэ хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулагдах тохиролцоонд хүрсэнд таатай байгаагаа илэрхийлсэн юм.

Тухайлбал, Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яамтай ерөнхий боловсролын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг, мөн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамтарсан иж бүрэн экспедиц зохион байгуулах тухай санамж бичгийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай байгуулсныг онцлов.

Санамж бичгийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, үр өгөөжтэй хэрэгжүүлэх, Оросын Засгийн газрын тэтгэлгийн хөтөлбөрт хөдөө, орон нутгийн залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсад нэн хэрэгцээтэй мэргэжлээр суралцуулах, ОХУ-аас Монгол Улсад олгож буй тэтгэлгийн квотыг бүрэн ашиглах, квотыг нэмэгдүүлэхэд харилцан анхаарал хандуулж дэмжиж ажиллахыг хүслээ.

Санал болгох

Автомашины дугуй салж унаснаас нэг хүн нас баржээ

Өчигдөр 06:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөөний замд суудлын автомашины дугуй салж унаснаас 1 зорчигч нас барж, 1 зорчигч гэмтжээ.

13 минутын өмнө
1500 ор дэлгэж, хүчилтөрөгчийн 1000 орчим баллон захиалжээ

Дүүрэг бүрт Явуулын амбулатори ажиллаж эхэлснээр өвчтөнүүдийг хүнд, хөнгөн шинж тэмдгээр нь эрэмбэлж гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүрэн хяналтад авч, эмнэлгийн ачаалал буурч эхэлсэн талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцоллоо. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 0-18 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд олноор халдвар авч, хүндэрч байгаа нь зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч орны хүрэлцээ муу байна гэв.

33 минутын өмнө
Хоёр жил TOPIK-ийн шалгалтаа өгөөгүй 3000 гаруй иргэн шаардлага хүргүүлнэ

Өнөөдөр 11:00 цагаас УОК-ын шийдвэрийн улмаас хоёр жилийн турш солонгос хэлний түвшин тогтоох буюу TOPIK-ийн шалгалтаа өгч чадахгүй байгаа 3000 гаруй иргэний төлөөлөллүүд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.  

1 цагийн өмнө
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна

Зургаадугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 7, суурин 20 цэгт 40 багийн 234 эмч, ажилтан ажиллаж, 5481 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

2 цагийн өмнө