Я.Санжмятав Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөх боллоо

2020 оны 8 сарын 42020-08-04
Я.Санжмятав Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөх боллоо

Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөр Засгийн газрын гишүүн асан Я.Санжмятав, Эрүүл мэнд, нийгмийн бодлого, соёлын асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөр Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг томилохоор болжээ. Ингэснээр Ерөнхийлөгч  Л.Болд, С.Ламбаа, Я.Санжмятав гэсэн орон тооны гурван шинэ зөвлөхтэй болов.

Я.Санжмятав нь мал зүйч мэргэжилтэй, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Хөдөлмөрийн сайд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга зэрэг албыг хашиж байсан. 

Харин С.Ламбаа нь инженер, эдийн засагч мэргэжилтэй, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга гэх мэт хариуцлагатай албан тушаал хашиж байсан юм.

Санал болгох

С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2020.09.30) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг хүлээн авч уулзав.

4 цагийн өмнө
"Симфони найрал хөгжим", "Морин хуурын чуулга"-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

4 цагийн өмнө
Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа

“Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа.

5 цагийн өмнө
Т.Доржханд: ХҮН-ыг сонгууль оролцуулахгүй байх энэ ажиллагааны ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэж хардаж байна

ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцохыг түдгэлзүүлсэн асуудлаар тус нам Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

5 цагийн өмнө