Ж.Чинбүрэн эмч гишүүнээр сонгогдсоноос хойш гурван удаа хагалгаа хийжээ

4
2020 оны 8 сарын 62020-08-06
Ж.Чинбүрэн эмч гишүүнээр сонгогдсоноос хойш гурван удаа хагалгаа хийжээ

Ж.Чинбүрэн эмч Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулсан билээ. Тэрбээр гишүүнээр сонгогдсоны дараа гурван удаа хагалгаа хийжээ. Хамгийн сүүлд өчигдөр хавдрын мэс засал хийсэн байна.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсанд "Өнөөдөр мэс засалд орсон. Амьдралын дадал болсон мэс заслын ажлаа дасал болсон баг, шавь нартайгаа хамтдаа хийх сайхан байлаа. Мэс засалд байнга орж л байхгүй бол гарын мэдрэмж, дадал нэг мэдэхэд багасахвий гэж санаа зовох юм. Сонгуулиас хойш гурван удаа мэс засалд орж амжлаа. УИХ-ын гишүүн гээд хагалгаанд орохгүй байж чадахгүй ээ. Хорт хавдраас дүүрэг, аймгийн түвшинд урьдчилан сэргийлэх, Д вирусийн эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажил их байлаа ч амжуулаад мэс засалдаа орсоор л байя гэж бодож байна. Эмч хүний өргөсөн тангараг насан туршид хүчинтэй" хэмээн бичжээ.

Санал болгох

"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

2 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

5 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

5 цагийн өмнө
Г.Загдаа нарт холбогдох хэргийг ирэх сарын 8-нд хэлэлцэнэ

2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ.

5 цагийн өмнө