Согтуу жолоочтой автомашин ноцтой осол гаргаж, ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ

2020 оны 8 сарын 62020-08-06
Согтуу жолоочтой автомашин ноцтой осол гаргаж, ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ

Наймдугаар сарын  4-ны өдөр согтуу жолооч осол гаргаж, ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3-р баг “Ходоод” гэх газар энэ сарын 4-ны 22.00 цагийн орчимд шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдожээ. Улмаар ой долоон сартай Б-ын амь нас хохирсон байна.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.

 

 

Санал болгох

"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

2 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

5 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

5 цагийн өмнө
Г.Загдаа нарт холбогдох хэргийг ирэх сарын 8-нд хэлэлцэнэ

2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ.

6 цагийн өмнө