Хурандаа Н.Ууганбаярыг Гадаадын иргэн, харьяатын даргаар томилжээ

4
2020 оны 8 сарын 62020-08-06
Хурандаа Н.Ууганбаярыг Гадаадын иргэн, харьяатын даргаар томилжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Н.Ууганбаярыг томилжээ. Харин эл албыг хашиж байсан гавьяат хуульч, хурандаа Д.Мөрөнг дэд даргаар үлдээсэн байна.

Тэрээр Цагдаагийн дээд сургуулийг 1997 онд төгсөөд, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасаг, хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2012 онд тус газрын даргаар томилогдож байжээ. Тэрээр АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөн. Хэдэн жилийн өмнө Фениксийн их сургуулийн хуулийн магистрт суралцаж дүүргэсэн. Итали, Австрали зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн байна.

 

 

Санал болгох

Дээд шүүхээс Т.Уранцэцэг, О.Зандраа нарыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үү

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнээс Дээд шүүхийн квоттой Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан. Жил гаруй хугацаанд Дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаа хийж, шинэ гишүүдийг нэр дэвшүүлэлгүй өдийг хүргэв.

1 сарын өмнө
С.Ганбаатарыг тахлаас хамгаалав уу, Оюутолгойг С.Ганбаатараас хамгаалав уу

Өнөө өглөөхөн өлөн элгэн дээрээ Оюутолгойн гэрээний эсрэг өлсгөлөн зарласан С.Ганбаатарын суултын эргэн тойронд “Коронавирусийн тохиолдол илэрчээ”. Цагдаа, эмчийн десант төв талбай дээр бууж, жагсаалын ойр орчмыг төмөр хашаагаар тойрууллаа. Өлсгөлөн манатай, жагсаал байтугай болов. Цар тахалтай хүний нэгдүгээр хавьтагч өлссөн этгээдийн хажуугаар гүйсэн бололтой юм. Дүр зургаар бол одоо Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж болохгүй. Цар тахлын дэглэм ч зөрчигдөнө, Жагсаал журмын тухай хууль ч эвдэгдэнэ. Үүнийг өглөөхөн цагдаа нар өөрт нь танилцуулсан даа.

3 сарын өмнө
АТГ-ын дэд даргад яригдаж буй дөрвөн хурандаа

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан нас барснаас үүдэж дээрх албан тушаалд хүн томилох шаардлагатай болсон. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Авлигын эсрэг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дэд даргыг санал болгож УИХ зургаан жилийн хугацаагаар томилох учиртай. Харин Засгийн газраас Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг УИХ-д өргөн барьчихсан. Төслөөр бол АТГ-ын дарга З.Дашдаваа дэд даргаа өөрөө мэдэж томилох зохицуулалттай болно. Дээрх хуулийн төслийг боловсруулаад Засгийн газрын яамдаас есдүгээр сард санал авсан гэхээр талийгаач Ж.Батсайхан мэдэж байж.

4 сарын өмнө
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд дэмжсэн 7 хүн

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

4 сарын өмнө