Дархан-Улаанбаатарын зам энэ онд дуусахгүй нь тодорхой болжээ

1
2020 оны 8 сарын 62020-08-06
Дархан-Улаанбаатарын зам энэ онд дуусахгүй нь тодорхой болжээ

Дархан-Улаанбаатар чиглэлийн  авто зам энэ онд баригдаж дуусахгүй талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлжээ. Торуулбал Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Г.Дамдинням  Дархан-Улаанбаатар чиглэлийн автозам хэзээ ашиглалтад орох, юунаас болж удаашраад байгаад хариу тайлбар авах хүсэлт хүргүүлж, өнөөдөр хариугаа авчээ.

"Дархан-Улаанбаатар" чиглэлийн нийт замын 113.53км автозамыг энэ онд багтаан дуусгах бол, 90.58 км авто замын ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон талаар салбарын сайд Л.Халтар хариу тайлбартаа дурьджээ. Тэрээр өмнө нь ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Дарханы замын ажлыг ямар компани гүйцэтгэж байгаа, ямар шатанд яваа, юунд дээр гацаж удаашраад байгааг сайн мэдэх юм.

Энэ онд ашиглалтад орж амжихгүй 90.58 км автозамыг Багц-2, Багц-4 буюу БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн оноос өнөөдрийг хүртэл Багц 2-р хэсэг 9.49%, Багц 4-р хэсэг 5.30% ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Манай улсын зүгээс энэхүү компанийг ажлаа хангалтгүй хийж байгаа учир гэрээг цуцалж өөр компаниар гүйцэтгүүлэх хүсэлтийг АХБ-нд удаа дараа тавьжээ. Гэтэл гэрээг цуцалснаас үүдэж, гүйцэтгэгч тал маргаан үүсгэх юм бол автозамын ажил бүр удаашрах учир он дуустал хүлээх зөвлөмж өгчээ. Иймээс энэ онд Дархан-Улаанбаатар чиглэлийн 90.58 км автозамаас бусад хэсэг ашиглалтад орох нь ээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын  5 багц тендерийг тус банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу 2019 оны 3-5 дугаар саруудад зохион байгуулснаар дараах гэрээг байгуулжээ.

Багцын

дугаар

Авто замын чиглэл. урт

Гүйцэтгэгч байгууллага

Г эрээний үнийн дүн /ам.доллар/

Гэрээ

байгуулсан

огноо

Багц 1-1

Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам

БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Реүд энд Бридж

13,064,749.90

2019.06.12

Багц 1-2

Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто эам

БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп

13,777,743.90

2019.06.14

Багц 1 -3

Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам

БНХАУ-ын Гуйжоу Хайвэй Инженеринг Грүпп

14,491,347.09

2019.06 14

Багц 1-4

Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам

БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг грүпп

11,710,750.58

2019.06.14

Багц 1-5

Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

БНХАУ-ын Чайна Жео- Инженеринг Корпораци

9,834,336.56

2019.06.12

Нийт дүн

62,878,928.03

 

Дээрх гэрээгээр замыг ажил эхэлснээс хойш 365 хоног буюу нэг жилийн дараа дуусгахаар заасан ба 2019 оны 06 дугаар сарын 21-нд зам барилгын ажил эхэлж, жилийн дараа дуусгахаар төлөвлөжээ. Гэтэл өнгөрсөн онд нийт ажлын 25.1 хувийг гүйцэтгэжээ. Энэ үеийн гүйцэтгэл

  • Багц 1 хэсэг - 45.74%
  • Багц 2 хэсэг 9.49%
  • Багц 3 хэсэг 39.27%
  • Багц 4 хэсэг 5.30%
  • Багц 5 хэсэг 24.60%-ын ажлыг тус тус гүйцэтгэсэн.

Замын ажил төлөвлөгөөнөөс хоцорсонд цаг агаарын хүндрэл болон бусад хүчин зүйлүүд байсан ч зарим гүйцэтгэгч байгууллагын удирдлага зохион байгуулалтын хангалтгүй байдал нөлөөлсөн гэжээ. Тодруулбал, барилгын ажлын хэрэгжилт хангалтгүй Багц 2 болон Багц 4 хэсгийн гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг группт удаа дараа ажлыг эрчимжүүлэхтэй холбогдох зөвлөмж чиглэл, үүрэг даалгавар өгч ажилласан боловч үр дүн гараагүй.

Иймд тус компанитай хариуцлага тооцох, гэрээг цуцлах санал, хүсэлтийг холбогдох журмын дагуу төслийг санхүүжүүлэгч АХБ-нд удаа дараа тавьсан. АХБ-аас зам барилгын ажлын гэрээг цуцлахад гарч болзошгүй эрсдэл /гэрээ цуцлах тохиолдолд дахин тендер зарлаж хугацаа алдах, гэрээний үнэ өсөх, гүйцэтгэгч байгууллагаас гомдол гарах тохиолдолд олон улсын арбитраар шийдвэрлэгдэх ба хэрэг шийдвэрлэгдэх хүртэл тендер зарлах боломжгүй болох гэх мэт/ байгааг зөвлөж анхааруулсан байна. 

Дарханы 113.53 км авто замын хөдөлгөөнийг арванхоёрдугаар сард нээхээр төлөвлөжээ

2020 оны тухайд коронавирусийн халдвар гарсан ч зам барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд эхлүүлэх хүрээнд нэн тэргүүн ээлжинд шаардлагатай инженер, техникийн 105 гадаад ажиллах хүчийг тусгай горимоор авчирч, ажлыг эхлүүлэх хүсэлтийг Засгийн газар, УОК-т тавьж холбогдох шийдвэрийг гаргуулснаар гуравдугаар сард Монгол Улсад ирүүлэх бэлтгэл хангасан байсан ч олон нийтийн эсэргүүцлийн улмаас хойшилсон. Тиймээс 3 дугаар сарын 15-ны өдрөөс дотоодын туслан гүйцэтгэгч болон үндсэн гүйцэтгэгчийн монгол ажилчдын хүчээр замын ажлыг үе шаттайгаар эхлүүлсэн байна.

Багц 1, 3, 5 дугаар хэсгүүдэд түр замын ажлын засварыг гуравдугаар сарын 15-нд, үндсэн зам барилгын ажлыг дөрөвдүгээр сарын 6-нд эхлүүлэв. 

Дээрх багц хэсгүүдэд 2020 оны зам барилгын ажил эхэлснээс хойш 2020 оны 8 дугаар сарын 1-ийг хүртэлх зам барилгын ажлын гүйцэтгэлийн хувийг доорх хүснэгтэд харуулав. 

Багц хэсэг

2019 оны ажлын гүйцэтгэл

2020 онд хийж гүйцэтгэсэн ажил

2020.08.01-ний байдлаарх ажлын гүйцэтгэл

1.

Багц 1-1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам

45 52%

7.61%

53.13%

2

Багц 1-3: Урьханаас Сумбэрийн уулзвар хүртэлх 45 74 км авто зам

39 27%

3.64%

42.91%

3.

Багц 1-5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

24.60%

13.59%

38.19%

Харин Багц 2 болон Багц 4 хэсгийн 2020 оны зам барилгын ажилд ахиц, үр дүн гараагүй байна.

Зам барилгын ажлын Багц 2 хэсэгт ерөнхий гүйцэтгэгч нь "Койн ТТБХ” ХХК-тай газар шорооны ажлын гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан. Тус компани нь 6 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын талбайд гарч, газар шорооны ажлыг эхлүүлсэн хэдий ч үндсэн гүйцэтгэгчээс санхүүжилт хийгдэхгүй байгаа шалтгаанаар гүйцэтгэл хангалтгүй байгаа бол Багц 4 хэсэгт туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулах компани олдохгүй байгаа шалтгаанаар ажил эхлээгүй байна.

Зам барилгын ажлын багц хэсэг тус бүрт нийтлэг тулгамдаж буй асуудал нь үндсэн гүйцэтгэгч байгууллагын шийдвэр гаргах удирдах ажилтан, санхүүгийн ажилтан, голлох инженер техникийн ажилтан ажлын талбайд байхгүйгээс санхүүжилт, голлох материалын хангамж саатаж, түүнчлэн туслан гүйцэтгэгчээр хийлгэх ажлын шийдвэр маш удаан гарч ажлын хэрэгжилтэд саад учруулж байгаа аж.

Дарханы замд өнөөдрийг хүртэл гадаадаас нийт 26 ажилтан оруулж ирээд байна

Иймд гадаад ажиллах хүчийг үе шаттайгаар тусгай горимоор Монгол Улсад нэвтрүүлэх асуудлыг дахин холбогдох байгууллагуудад тавьж, эхний ээлжийн Багц 1, Багц 3, Багц 5 хэсгүүдийн удирдах болон голлох инженер, техникийн нийт 26 гадаад ажилтан 2020 оны 7 дугаар сарын 9-нд холбогдох журмын дагуу Монгол Улсад оруулж ирэн барилгын ажлын талбайд ажиглан тусгаарлаж, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тусгаарлалтаас гарган ажилд нь оруулсан байна.

Хоёрдугаар ээлжийн нийт 7 гадаад ажилтныг 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад оруулж ирэн тусгаарлаж байгаа ба 3-р ээлжийн 16 гадаад ажиллах хүчийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Багц 2 болон Багц 4 хэсгийн гүйцэтгэгч болох “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп”-ийн байрлах нутаг дэвсгэр болох БНХАУ-ын Шинжиан мужид КОВИД-19-ийн дахин дэгдэлтийн улмаас онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон байгаа тул гадаад ажиллах хүчийг Монгол Улсад оруулж ирэхэд хүндрэл гарч байгаа талаар гүйцэтгэгчээс мэдэгдээд байна.

Зам барилгын ажлын хэрэгжилтийн явцад үүсээд байгаа нөхцөл байдал болоод цаг агаарын нөхцөл байдалд үндэслэн 2020 онд

  • Багц 1 хэсгийн 37.26 км
  • Багц 3 хэсгийн 45.74 км
  • Багц 5 хэсгийн 30.53 км

буюу нийт 113.53 км авто замын хучилтын ажлыг 10 дугаар сард багтаан дуусгаж, 11 дүгээр сард холбогдох тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг гүйцэтгэж, 12 дугаар сард хөдөлгөөн нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Харин Багц 2 хэсгийн 45.5 км болон Багц 4 хэсгийн 45.08 км нийт 90.58 км авто замыг ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон.

Тиймээс энэ хэсгийн үндсэн болон тур замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахаар АХБ, гүйцэтгэгч болон зөвлөх компаниудтай зөвшилцөж байгаа аж. Эдгээр багц хэсгүүдийн нийт 70.48 км-т хуучин хучилтаар хөдөлгөөн явагдаж байгаа ба тус хэсгүүдэд гарсан нүх болон бусад эвдрэлүүдийг засварлах, хучилт хуулагдсан байгаа нийт 20.1 км хэсэгт хөнгөвчилсөн суурь, хучилт барихаар холбогдох тооцоо, судалгааг хийж байгааг мэдэгджээ.

Зураг. Тайлбар бүрэн эхээрээ

Image may contain: text that says '희 монго. улсын зам, тээврийн хогжлийн сайд лаанбаатар оргон сухбаатар E-mail: info@mrtd.gov.m d020.08.03 01/3543 танайоо2лот.у-ным улсын хурлын гишуун дамдинням TAHAA эрхэм гишуун замын бутээн байгуулалтын ажлыг эрчимжуулэх, хэрэгжилтийг yp дунтэй хангахад анхаарч санаа тавьж байгаад талархлаа илэрхийлье. танаас ируулсэн улаанбаатар-дархан чиглэлийн ергетгел, шинэчлэлтийн ажилтай холбогдох асуулгад хариу, тайлбарыг хавсралтаар бэлтгэн хургууллэ3. хавсралт хуудастай. сайд п.халтар L I 1 1 9020150420 5a13487 CBA7589 081795'

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

Image may contain: text

No photo description available.

Image may contain: text that says 'цагдлаг ийн гронхий газар тоэврийн лагийн VIBA уабаатар олимии гудамя 019-1302 J010. 01.22 зам, тээврийн хегжлийнсайд .энхамгалан TAHAA цагдаагийн еренхий газар болон "авто тээврийн ундэсний тев" тθүгазрын 2019 хамтран ажиллах 2019/90 гэрээний заасны дагуу улаанбаатар дархан" хуртэлх дугаар сарын 17-ны дугаар сарын 31-ний едрийг хуртэлх хугацаанд гарсан зам, тээврийн хэргийн судалгааг емнех мен карьцуулан хургуул3в. хавсралт хуудастай. замын цагдаагий цагдааг ийн хурандаа APCA д.дашдорж 001432415'

No photo description available.

Image may contain: text

Санал болгох

"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

30 минутын өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

3 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

4 цагийн өмнө
Г.Загдаа нарт холбогдох хэргийг ирэх сарын 8-нд хэлэлцэнэ

2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ.

4 цагийн өмнө