Хурхын голын шаварт автомашинтайгаа суусан хоёр иргэний нэг нь усанд осолдож, нас баржээ

2020 оны 8 сарын 52020-08-05
Хурхын голын шаварт автомашинтайгаа суусан хоёр иргэний нэг нь усанд осолдож, нас баржээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин А,  туслах малчин Б нар  сумын төвөөс гэр рүүгээ буцах замд унаж явсан суудлын автомашин нь шаварт сууж, нэг нь нас баржээ. 

Тодруулбал, энэ сарын 03-ны өдрийн 17.00 цагт  тэдний унаж явсан “Пробокс” загварын суудлын автомашин нь “Хурх”-ын голд шаварт суугаад гарч чадахгүй унтсан байна. Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд өглөө сэрэхэд нь туслах малчин Б байхгүй байжээ. 

Энэ тухай дуудлагыг наймдугаар сарын 04-ний өдрийн 11:57 цагт авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн өдрийн 12:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар өдрийн 13:57 цагт шаварт суусан газраас баруун зүгт 3 км-т “Хар-Ус” гэдэг газар “Хурх-ын голоос иргэн Б-ийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна. 

Санал болгох

Хонь, ямааны махыг дулааны аргаар боловсруулж экспортолно

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч танилцуулга хийлээ. Монгол Улс, бусад улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны тоо хэмжээний тухай байлаа.

8 минутын өмнө
"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

3 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

5 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

6 цагийн өмнө