Хог хаягдлын менежмэнтийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

2020 оны 8 сарын 52020-08-05
Хог хаягдлын менежмэнтийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулгыг хэлэлцэн, дараах төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тогтов.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх 30 орчим  төслийн санал ирсэн байна. Улмаар эдгээр төслүүдийн эдийн засгийн үр өгөөж, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс дараах зургаан төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан юм.

Тодруулбал  “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах”, “Улаанбаатар хүнсний агуулах”, Нийслэлийн хүнсний зарим хэрэгцээг хангах зорилгоор “Улаанбаатар дөрвөн улирлын хүлэмж”, сайжруулсан түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх “Улаанбаатар нийлэг уут”, “Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтыг сайжруулах” зэрэг төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулан, хэрэгжүүлэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК /Ж.Билэгсайхан/-д даалгалаа.
Дээрх төслүүдийг 2020-2025 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг боловсруулсан байна. Харин нийслэлийн зүгээс зарим төсөлд газрын асуудал шийдвэрлэх, хамтарсан компани байгуулах зэрэг  бодлогоор дэмжин хамтарч  ажиллах юм.

Санал болгох

Компьютерийн хэрэглээний программ, хэлний үнэ төлбөргүй сургалтууд зохион байгуулагдана

“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа.

2 өдрийн өмнө
Нийслэлд 127 барилга зөвшөөрөлгүй баригдаж байна

Өнөөдөр НМХГ-аас барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

5 өдрийн өмнө
Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

Иргэд пийшин зуухны аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай тохиолдолд “Тавантолгой түлш” ХХК-ийн “Иргэдэд үйлчлэх төв”-д хандаж, яндангаа хөөлүүлнэ.

6 өдрийн өмнө