Хүүхдийн 100 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй урамшууллыг он дуустал үргэлжлүүлнэ

2020 оны 8 сарын 52020-08-05
Хүүхдийн 100 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй урамшууллыг он дуустал үргэлжлүүлнэ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Тэрбээр "Цар тахалтай холбогдуулан хүүхдүүдэд энэ оны аравдугаар сарын 01 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг энэ он дуустал олгохоор боллоо. Хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлнэ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй 100 мянган төгрөг, нийгмийн халамж, тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснийг он дуустал үргэлжлүүлэн олгохоор боллоо. НДШ–ийг ажил олгоч 5, даатгуулагч 5 хувь, нийт 10 хувь болгон тогтоов.

Түүнчлэн энэ оны хоёрдугаар дугаар сараас есдүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлсөн хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр боллоо" гэсэн юм. 

 

 

 

Санал болгох

"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

1 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

4 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

4 цагийн өмнө
Г.Загдаа нарт холбогдох хэргийг ирэх сарын 8-нд хэлэлцэнэ

2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ.

5 цагийн өмнө