Ж.Батбаясгалан: Хууль бусаар газар сунгасан МҮИС-тай хатуу тэмцэнэ

2020 оны 8 сарын 112020-08-11
Ж.Батбаясгалан: Хууль бусаар газар сунгасан МҮИС-тай хатуу тэмцэнэ

Хууль зөрчиж газар сунгасан асуудалд Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газар дээр нь ажиллаж холбогдох албаныханд үүрэг өглөө.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний их сургуультай газрын маргаан үүсгэжээ. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд МҮИС, ЭХЭМҮТ-ийн хашааг нурааж газар руу нь дайрчээ.

Төрийн байгууллагын хашааг нурааж хууль бусаар газар руу нь дайрсан ААН-д хугацаатай мэдэгдэл хүргүүлж, албадан буулгах арга хэмжээ авна гэдгийг НМХГ болон газрын албаны зүгээс мэдээллээ. 

Энэ үеэр эмч нарын төлөөлөл болгон сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хүрэлцэн ирж, ЭХЭМҮТ-ийн албан хаагч, ажилтнуудын байр суурь, асуудлыг сонслоо. "2015 онд Монголын Үндэсний их сургууль тус эмнэлгийн газар руу дайрч орж, хууль бусаар авсан байна. Эмнэлгийн бүх ажилчид төрийн өмчийг, мөн үйлчлүүлэгчдээ хамгаалахаар гарч ирж зогссон байна. Үүний цаана ажил цалгардаж байгааг анхаарах хэрэгтэй. Цаашид хувийн хэвшлийнхний хуулиас давсан энэ мэт үйлдэл үргэлжлэхгүй, санаа зоволтгүй" гэлээ. Бүх үйл явц хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэдгийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцоллоо.

Санал болгох

Компьютерийн хэрэглээний программ, хэлний үнэ төлбөргүй сургалтууд зохион байгуулагдана

“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа.

12 цагийн өмнө
Нийслэлд 127 барилга зөвшөөрөлгүй баригдаж байна

Өнөөдөр НМХГ-аас барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

4 өдрийн өмнө
Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

Иргэд пийшин зуухны аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай тохиолдолд “Тавантолгой түлш” ХХК-ийн “Иргэдэд үйлчлэх төв”-д хандаж, яндангаа хөөлүүлнэ.

5 өдрийн өмнө