Гонгорын бумбаны их тахилгыг NTV онлайнаар дамжуулна

1
2020 оны 8 сарын 112020-08-11
Гонгорын бумбаны их тахилгыг NTV онлайнаар дамжуулна

Амарбаясгалант хийдээс энэ сарын 13-15-ны өдрүүдэд Гонгорын бумбаны их тахилгыг 29 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ талаар тус хийдийн хамба лам М.Лувсанмолом мэдээлэл өгсөн.

Тэрээр, "Дэлхий нийтээр цар тахалтай байгаатай холбогдуулан 2020 оны Гонгорын бумбаны их тахилгыг Улсын онцгой комиссын заавар зөвлөмжийн дагуу онлайн шууд дамжуулалтаар зохион байгуулахаар болсон. NTV телевизийн фэйсбүүк дэх пэйж хуудсаар шууд дамжуулна.

Хийд рүү сүсэгтэн олныг нэвтрүүлэхгүй тул хийдийн урдуур урсах Ивэн голын гарам дээрээс сүсэгтэн таны бумбыг хүлээн авч буцаан түгээх зөвлөмж өгсөн болно. Иймд зам харгуй муу, цар тахалтай энэ үед манай хийдийн “Бумба хүргэлт”-ийн үйлчилгээг сонгон үйлчлүүлж гэр гэртээ хуралдаа даган баясаж оролцохыг уриалж байна" гэв.

Бумба хүргэхийн үйлчилгээ:

Улаанбаатар хотоос 99085577 (лам Лувсандаш)
Дархан хотоос 99018536 (лам Мөнхбаяр)
Эрдэнэт хотоос 90158888 (лам Эрдэнэхүү) дугаараар холбогдож бумбаа хүлээлгэх өгөх боломжтой юм.

Санал болгох

Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хөдөлгөөн хязгаарлав

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн очиж, урьдчилсан байдлаар шинжилгээ авахад тарваган тахлаар өвчилсөн нь батлагдсан байна.

5 өдрийн өмнө
 Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллалаа

Энэ үеэрээ Тайшир усан цахилгаан станцаар зочилж, “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

7 өдрийн өмнө
Хэрлэнбаян-Улааны отрын бүсийг “цэгцлэх” ажлын хэсгийг байгууллаа

Малчид бэлчээр булаацалдах, үл ойлголцож маргаан үүсгэх, малын тоо толгой ихэссэнээр бэлчээрийн нөөц хомсдох зэрэг олон сөрөг тал бий болсон.

8 өдрийн өмнө
"Солонгон бүрхүүл"-ийнхэн орон нутагт өнгө нэмж байна

Есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн сургуулиудын хана болон хашаанууд дээр зураг зураг аж.

8 өдрийн өмнө