Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 286 иргэнээс наймыг нь сэжигтэй тохиолдол хэмээн тусгаарлажээ

2020 оны 8 сарын 112020-08-11
Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 286 иргэнээс наймыг нь сэжигтэй тохиолдол хэмээн тусгаарлажээ

Манай улс энэ сарын 7-10-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас иргэдээ татан авсан билээ. 

Алтанбулагийн боомтоор нийт 286 иргэнийг татан авсан бөгөөд иргэдийг хил нэвтэрсэн даруйд мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авчээ.

Улмаар тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийж, найман иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 278 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгуудын холбогдох газруудад шилжүүлсэн байна.

Санал болгох

С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2020.09.30) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг хүлээн авч уулзав.

4 цагийн өмнө
"Симфони найрал хөгжим", "Морин хуурын чуулга"-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

5 цагийн өмнө
Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа

“Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа.

5 цагийн өмнө
Т.Доржханд: ХҮН-ыг сонгууль оролцуулахгүй байх энэ ажиллагааны ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэж хардаж байна

ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцохыг түдгэлзүүлсэн асуудлаар тус нам Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

6 цагийн өмнө