"Зэрлэгүүдийг хүлээхүй" кино Монголд энэ сарын 22-нд нээлтээ хийнэ

2020 оны 8 сарын 132020-08-13
"Зэрлэгүүдийг хүлээхүй" кино Монголд энэ сарын 22-нд нээлтээ хийнэ

Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нарын тоглосон "Waiting for the barbarians"  уран сайхны кино Монголд албан ёсны эрхтэйгээр энэ сарын 21-ээс эхлэн гарахаар болжээ.

“Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадамд оролцсон юм.

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ.

Б.Ганчимэгийн хувьд Холливүүдийн "Wonder Woman" (2017), "Ex Machina" (2014), "Sweet Lies" зэрэг кинонд дүр бүтээж байсан бөгөөд Лондонд жүжигчний мэргэжлээр төгссөн юм. Тэрбээр одоо Их Британид жүжигчин болон моделиор ажилладаг аж. 

 

Санал болгох

“Дурсаж яваарай” киноны найруулагч Их Британийн кино наадмаас шагнал хүртлээ

"Дурсаж яваарай” киноны найруулагч Э.Ган-Очир шагнал хүртэв.

4 цагийн өмнө
“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна.

2 өдрийн өмнө
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

5 өдрийн өмнө
Monstar Production гар утсаар бүрэн хэмжээний дууны клип хийжээ

Энэрэл, Mrs M, FLA нар хамтран "Тансаг бүүвэй" нэртэй дууг дуулж, клипийг нь зургаан сарын турш хийсэн байна.

5 өдрийн өмнө