Зөвшөөрөлгүй газар нутаглуулсан ЗУУН шарилыг чандарлаж нүүлгэн шилжүүллээ

2020 оны 8 сарын 132020-08-13
Зөвшөөрөлгүй газар нутаглуулсан ЗУУН шарилыг чандарлаж нүүлгэн шилжүүллээ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй газарт оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал өнөөдөр СХД-ийн 21 хороо Шүлэг уулын энгэр, 26-р хороо Нарангийн энгэрийн оршуулгын газар болон Гүнтээс 100 гаруй хүний шарилыг чандарлан далан давхарын суваргад оршоолоо. Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд нийслэлд одоогийн байдлаар 20 орчим байршилд зөвшөөрөлгүй шарил нутаглуулсан байна.

Тиймээс захирагчийн ажлын албаны зүгээс зөвшөөрөлтэй газар шарил нутаглуулж, зохих ёсны шаардлага хангасан албан байгууллагыг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна. 

Далан давхарын оршуулгын газрыг үе шаттайгаар дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж Улаанбаатар хотын Захирагчийн албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэллээ. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажил Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байгаа бөгөөд өмнөх жилүүдэд далан давхарын 1000 гаруй шарилыг чандарлан суваргад оршоосон байна. Харин шарил байсан 1,5 га талбайд цахилгааны дэд станц барьсан байгаа юм. 

 

Санал болгох

Компьютерийн хэрэглээний программ, хэлний үнэ төлбөргүй сургалтууд зохион байгуулагдана

“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа.

13 цагийн өмнө
Нийслэлд 127 барилга зөвшөөрөлгүй баригдаж байна

Өнөөдөр НМХГ-аас барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

4 өдрийн өмнө
Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

Иргэд пийшин зуухны аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай тохиолдолд “Тавантолгой түлш” ХХК-ийн “Иргэдэд үйлчлэх төв”-д хандаж, яндангаа хөөлүүлнэ.

5 өдрийн өмнө